• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"29-р сургуулийн дохионы багш болон ярилцлага авах үед байсан багш нар дарамтад орсон"

Б.Ану
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
29-р сургуулийн сурагчдын жагсаалын үеэрх зураг,

"Би хэлэхийг маш их хүсэж байна. Анх удаа танд хэлж байна. Би хэлэх гэхээр гэр бүлийн хүмүүс дохионы хэл ойлгохгүй. Би бичгээр бичиж чадахгүй. Багш нарынхаа тухай хуулийн байгууллагад хэлж чадахгүй маш их хаагдмал байдаг. Зүгээр доромжлуулаад л, хараад байж байдаг. Аав, ээждээ бичээд өгөхөөр наад бичсэнийг чинь ерөөсөө ойлгохгүй байна гэдэг. Хэн бидний төлөө дугарах вэ, хэн бидний төлөө зүтгэх вэ гэхээр хэн ч байдаггүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө төлөө зогсоно. Бүүр бухимдаад аргаа бараад жагссан юм" гэж 29-р сургуулийн сурагч "А" Мэдээ.мн сайтад өгсөн ярилцлагадаа ярьсан билээ. 

"Нэг эрэгтэй багш завсарлагаа болгоноор охидод бэлгийн дарамт үзүүлдэг. Бүр сурчихсан. Их гаж донтой хүн байдаг. Тэврээд, үнсээд, хүүхдүүдийн нүдэн дээр байнга хүрэх ёсгүй газарт нь хүрээд, хүчээр бөгс, хөх зэргийг нь базаад байдаг. Залуухан, эрэгтэй 2-3 тийм гаж багш байдаг. Манай сургуульд олон залуу эрэгтэй багш бий. Миний үеийн олон сонсголгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог" гэсэн түүний яриа олон хүний анхаарлыг татаж өнөөдөр тус сургуулийн багш, ажилчид, тэдний өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийлгэсэн юм. 

29-р сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа “Бид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна. Ер нь хүүхдүүд хэнд хандах нь өөрсдийнх нь эрх.

Гэхдээ бид бичлэгийг үзэхэд манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан.

Мэдээ.мн-д ярилцлага өгсөн хүүхдийн ярианд өөр хэлмэрчийн санаа оноо орсон байх магадлалтай. Тиймээс бид дүрсжүүлсэн бичлэг шаардлагатай гэж үзэж байгаа юм" гэж ярьсан юм. 29-р сургуулийн багш, ажилчдын хийсэн хэвлэлийн бага хурлыг ЭНД дарж үзэх боломжтой. 


Харин энэхүү ярилцлагыг хийсэн Мэдээ.мн сайтын хамт олныг төлөөлж хэвлэлийн бага хуралд оролцсон  тус сайтын Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Б.Гантуяатай холбогдон дараах асуултуудад хариулт авлаа. 

- Мэдээ.мн сайтыг шүүхэд өгнө гэлээ. Асран хамгаалагчтай байхад нь ярилцлага аваагүй гэж байна. Та бүхэн эх сурвалжийн мэдээллээ яаж нотлох бас хамгаалах вэ?
- Ярилцлагыг бид хүүхдүүдийн хичээл тарсан өдөр, сургуулийн дотуур байранд очиж авсан. Энэ ярилцлагыг авахад сурагч хүүгээс гадна манай сэтгүүлч, гэрэл зурагчин болон орчуулагч багш, мөн сургуулийн дотуур байрны багш гээд хэд хэдэн хүн гэрчилнэ. Мөн бидэнд орчуулагч багшийн дуу хоолойны бичлэг байгаа. 

- Хамгийн гол нь орчуулагч багшийн дуу хоолой баримт болохгүй гээд байна. Амьд гэрчүүд л та бүхний ярилцлагыг гэрчлэх боломжтой гэж үзэх үү?
- Бид мэдээлэх үүргийнхээ дагуу сурагчдад тулгамдаж байгаа асуудлыг гаргаж тавьсан. Одоо хууль цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. 

- Сурагч А танай сайтад өөрөө хандаж ярилцлага өгсөн үү. Та бүхэн анх ярилцлага авах санал тавьсан уу?
- Хүүхдүүд хичээл хаясан өдөр бид сурвалжлага хийж багш сурагчдын байр суурийг нийтэлсэн. Улмаар хичээл хаялт дууссаны дараа сургуулийн удирдлагууд ямар шийдвэр гаргасан талаар мэдээлэл авахаар очихдоо хүүгээс ярилцлага авсан. 

- Сурагч А -н ярьсан бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг та бүхэн түрүүлж мэдсэн байсан уу. Эсвэл энэ ярилцлагаар л мэдсэн үү?
-Ярилцлагын үеэр энэ талаар анх удаагаа ярьсан. Ганцхан сурагч А биш сургуулийн хүүхдүүд мөн энэ талаар мэддэг тухайгаа дурдсан байдаг.  

- Энэ ярилцлагын дараа сурагч А-тай холбогдож чадахгүй байгаа. Эцэг, эх нь дарамтанд учраад байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?
- Хүүхдийн яриаг орчуулж өгсөн орчуулагч багш болон ярилцлага авах үед байсан багш нарт сургуулийн зүгээс дарамт байгаа тухай мэдээлэл бидэнд байгаа. Мөн ярилцлага гарсан даруйд багш нар, Сэлэнгэд байгаа сурагч А болон түүний эцэг, эхийг дарамталж худал зүйл ярилаа хэмээн сүрдүүлсэн мэдээлэл бий. Мөн хүүгийн ээж манай сэтгүүлчтэй холбогдохдоо маш их дарамттай байгаа тухайгаа ярьсан байдаг.

- Бэлгийн дарамт учирсан сурагчдын талаар ярихдаа сурагч А өөр баримт дурдсан уу. Багш нарын нэр гэх мэт?
-Ярилцлагад хүний нэр дурдаагүй. 29-р сургуулийн хоёроос гурван эрэгтэй багш бий. Эдгээр багш нар охидын биед халддаг гэх утгатай мэдээлэл өгсөн. 


Ийнхүү хоёр тал хоёулаа асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой дээр санал нэгдээд байна.

Харин Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны зүгээс 29-р сургуульд болж байгаа үйл явдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулан шалгалт явуулаад байгаа билээ. 

Одоогоор сургуулийн хичээл амарсан байгаа учраас шалгалтыг хэвийн үргэлжлүүлж, сурагч нартай уулзах боломж бага байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээд буй. Энэхүү шалгалтын талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mongoliinhoo toloo Er [50.73.24.108] 2017/4/10
Unen ch bai hudalch bai yamar ch baisan shalgah heregtei. Eregtei bagsh nar tiim uildel gargaj baih magadlaltai uchraas. Bid ter tusmaa iim tusgai anhaaral halamj heregtei irged, huuhduud emegteichuudiinhee toloo duu hoiloi zorigoo gargah heregtei. Gehdee bas shalgahdaa uchirtai shalgaj temtsmeer sanagdaj bainaa. Buh zuiliig nertei ustai ni niigemdil bolgochihwol hohirogch huuhduud maani tsaashdaa herhen surch bolowsorch amidrah we gedgiig sain bodoosoi gej husej baina
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.78] 2017/4/5
ene medeelel ynen gedegt itgej bna iim asuudal jiriin surguuliudad ch garch baidag bolohoor iimerhuu uuriiguu ikerhiilj chadahgui huuhduudiig yadag ni todorhoi. Minii ued ch iim bagsh nar baisan huuhed bolohoor uchriig ni sain medehgyi bas aigaad hend ch helehgui yavsaar tugsdug baisan nuuz sudalgaa avbal olon huuhed belgiin huchirhiileld urtuj yavaagaa heleh bolno Huchindej belgiin haritsaand orsnoos gadna bied hurch ilj bazaj bgaa bol bas l belgiin daramt ene bol 10 jild uneheer baidag zuil bugd l hel am daramtnaas aisandaa gargaj tavihgyi baina.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.77.59] 2017/4/5
Үхэхдээ эхэр буугаа тавина гэдэг үг байдаг даа яг л тийм үйлдэл хийж байна энэ сэтгүүлч. Хүнийг гүтгэж гүжирдэхдээ гаргууд юмаа. Эцэг эхийг нь дарамталж очиж бичиг авсан ч гэх шиг ор үндэсгүй гүтгэлгээ болиочээ
0 | 2 Хариулах
Зочин [103.26.193.188] 2017/4/5
Б Ану чи ер нь жаахан баримттай юм бичих естой манай сэтгүүлчид юу бичиж байгаагаа ойлгодог юм уу мэдээлэл гэж юуг хэлээд байгаа миний бодохоор сургууль дээр ажил хаяалт боллоо гэж мэдээлээд болоо юм биш үү хүүхдээс очиж ярилцлаг аваад хүний юу ярьсныг бичиж байдаг ямарч бодлогогүй үнэхээр ноцтой асуудал байгаа юм бол цагдаад мэдүүлээд шалгуулаад нотлогдсоны дараа наад асуудалдаа мэдээлэх естой байсан байхгүй үнэхээр хүчиндсэн юм уу яаж ингэж хүүхдийн яриагаар олон түмэнд хувийн нэр хүнд хувийн нууц байгуулагын хамт олоны нэр хүндийг гутааж чадаж байна хэрвээ энэ асуудалыг нотлогдохгүй бол мэдээлэлийг гуйвуулаж бичсэн сэтгүүлчийг шууд ял үүрүүлэх естой. Сэтгүүлчийн ес зүүгээч ойлгохгүй дандаа хэрүүлийн чанартай нийтлэл бичиж байдаг үнэхээр мэдээлэх гэж байгаа юм бол тийм үйл явдал боллоо гээд мэдээлээд болоо шүү дээ. Энэ бол маш ноцтой эрүүгийн асуудал болж хувирч байна хүнийн нэр хүнд унахаас яс хугарсан дээр гэж үг бий дээ
0 | 6 Хариулах
Зочин [202.70.37.202] 2017/4/5
Pesda mongoliin niigem yu boloowe? Buzar bulaig ni gerchileed gargaad irsen huuhduudin oodoos omgoologch avch biye omooron. Uneniig helseniig daramtlan. Helgu duuguig ni deerelhej huchirhiilen. Ene bol chimeegu tahal shuu. Dan gants en ch bish oor haa saigui iim ym bolj bgaa.. uneheer haramsaj bn
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.119] 2017/4/5
burhan min minii unshsan aimshigtai medee bolgond eregtei humuus hamgiin muuhai zuiluudiig hiih um ergeed uiliin ur ni oor deer ni bish ghd hairtai ur huuhduuded ni irne gdgiig oilgodgu um bhdaa hunii sul taliig ashiglan zawaardag umnuud zailaasai
2 | 0 Хариулах
uugii [202.9.43.173] 2017/4/5
Er ni l ur huuhduuddee deed zergiin anhaaral tavij baihgui bol iimerhuu muuhai humuus adhiglahgui geh batalgaa haa ch baihgui
3 | 0 Хариулах
иргэн [202.9.41.166] 2017/4/5
энд эрэгтэй багш нарын тухай яригдаж байна. Эмэгтэй багш нар нь өмгөөлөөд суух нь буруу болов уу. хэрэг хийгээгүй бол эрэгтэйчүүд дуу хоолойгоо гаргаасай
10 | 1 Хариулах
Зочин [46.166.179.50] 2017/4/4
Хүүхдийн байгууллага тэр хүүхэд болон тэдний ар гэртэй байнга холбогдож хамгаалах ёстой байх. Хүүхэдтэй холбоотой цалин авдаг ямар газар байна бүгд оролцож хамгаал. Нэг хүүхэд худлаа ярьсан гэж өнгөрөөж болохгүй.
10 | 0 Хариулах
Зочин [172.58.142.245] 2017/4/4
99 ond neg vildwert tsug ajildag bsn 29 eer surguuli tugssun 2 ahtai 1 jil ajilj bilee dohionii helch sn sursn. Tuhain ved ter 2 ah surguuliin ohiduudad ni belgiin daramt bdg tuhai yarij bsn. Eregtei bagsh nar ni suragchdaa sonsgolgvig ni dalimduulj dund ahlah, angiin ohiduudiig orolddog bsn tuhai yarij bsn. Zarim ohiduudiig hvchinddeg bsn bid nar sonsgolgv bolhoor ter ohiduud orilson ch bid nar meddgv harin zarim hvvhedvvd tsonhoor harsn tuhai yarij baisn odoo tgwel bvvr tsagaandaa garsiin bndoo
8 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2017/4/4
sejuurni garaad irlee eniig setguulch bagch 2 hoorondoo margah bich yalgaj shalgadag huuli hyanaltiin baiguullaga bga bitgii yaaran neg negen ryygee dair
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.109] 2017/4/4
Хэвлэл мэдээллийнхэн бараг хүчиндсэн хүчиндсэн байвал сайн байна. Та нар угаасаа хүчин хийхээр царайтай гарууд байна гэх маягтай.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.109] 2017/4/4
Шалгах үндэслэл мэдээлэл байгаа бол шалгадаг газар нь шалгаад тогтооно биз. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмзэг хурц ааш зантай бх нь элбэг. Мөн харилцааны бэрхшээлээс хамаараад өөрт тохиолдсон хүчирхийлэл хүндрэлийш бусдад хэлэх мэдээллэхдээ бэрхшээлтэй бж болно. шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. Гэхдээ та нар тэгсэн гээд дайраад байх нь зохимжгүй ээ
8 | 0 Хариулах
Зочин [202.21.106.122] 2017/4/4
Одоо нийслэлийн дунд сургуулиудын захиралуудыг солих улс төрийн акц ширүүссэн гэсэн юм л бол шалгалт гээд багш нарын ажлыг нь хийлгэхээ больсон гэсэн
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.28] 2017/4/4
Хэвлэл мэдээлэл зөвхөн нэг талыг баривал хор уршиг асар их. Тиймээс тогтоогдоогүй бол гүтгэж болохгүй. Багш нарыг буруутай гэж ер нь.хэн хэлээд бга юи
4 | 12 Хариулах
Зочин [49.0.151.3] 2017/4/4
setguulchid amjlt husii unen moniig il gargah heregtei
7 | 0 Хариулах
Б [66.181.160.120] 2017/4/4
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг тийм гаж нөхдүүд байхыг үгүйсгэхгүй цагдаа нар шалгах хэрэгтэй шт
24 | 2 Хариулах
Зочин [27.123.214.124] 2017/4/4
Тээр нэг жил бас охидод халддаг энэ тэр гэж мэдээгээр харж байсан шиг санагдахийм. Багш нарын байдлаар бол хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр энэ хүүхдүүдийг дарамталж магадгүй ажиглагдаж байна.
17 | 1 Хариулах