Даваа гарагт Санкт Петрбург хотын метронд үйлдсэн халдлагыг Киргизэд төрсөн Оросын иргэн үйлдсэн болохыг тагнуулынхан баталжээ.
Оросын хоёр дахь том хотод болсон энэ халдлагад 11 хүн өртөж амиа алдсан бол 40 гаруй хүн шархдсан юм. Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрөлх хотдоо зочилж байжээ.
Киргизийн тагнуулын албаны мэдэгдэлд “Санкт Петрбургийн метронд бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч нь 1995 онд төрсөн киргиз үндэстэн Акбаржон Жалилов гэгч байжээ” гэсэн байна.
Киргизистан бол зургаан сая орчим хүн амтай, муслим хүн ам голлодог, Оросын цэргийн бааз байрладаг улс.
Оросын эрх баригчид хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа. Нэг нь галт тэрэгний суудал дор бөмбөг тавьж дэлбэлсэн бол нөгөө хүний суурилуулсан бөмбөгийг урьдчилж аюулгүй болгосон юм.
Халдлагын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой тус хотод уулзаж байжээ. Путин халдлагын дараа метроны өртөөнд очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Путинтай утсаар ярьж эмгэнэл илэрхийлээд гэмт этгээдүүдийг илрүүлэхэд туслахаа амлажээ.
Эх сурвалж: South China Morning News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|