Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Говь ХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан ил боллоо.
Компаний борлуулалтын орлого өмнөх оноос 24 хувиар өсч 88.7 тэрбум төгрөгт хүрчээ. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нийт борлуулалтын ~60 хувийг эзэлж байна.
Мөн тайлант хугацаанд 5 тэрбум төгрөгийн татвар төлж нийт 16.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. /2015 оны ашиг 10.7 тэрбум төгрөг/ Нэгж хувьцаанд ногдох ашиг ~ 2,070 төгрөг. Хуримтлагдсан ашгийн нийт хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 69.4 тэрбум төгрөг.
Өнөөгийн байдлаар Говь ХК-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ~50 хувиар өсөөд байна. /2017.03.02-ны өдрийн хаалтын ханш 12,900₮/
Санхүүгийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.
Тус компани 2016 оны ашгаасаа нэгж хувьцаанд 200 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байгаа /2017.02.10/ бөгөөд энэ нь нийт дүнгээрээ 1.56 тэрбум төгрөг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|