ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Таван кг аарцны үнэ тэнгэрт хадахын учир юун

Э.Туул
2017 оны 2 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Цагаан сар өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн, монгол үндэстний төрт ёсны хамгийн том баяр билээ. Тэртээ 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаас хойш хаврын эхэн сард тэмдэглэдэг уламжлал тогтож эдүгээг хүргэжээ.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Тиймдээ ч монголчууд цагаан сараа элбэг дэлбэг угтахыг хүсдэг.

Тэгэхдээ сүүлийн жилүүдэд нүүрлэж буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасаж, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа өнөө үед иргэд хямд төсөр үнэтэй бараа бүтээгдэхүүн рүү шуурах нь мэдээжийн хэрэг. Тэгэхдээ жилдээ ганц болдог үндэснийхээ баяраар хямд үнэтэй гээд чанаргүй муу бүтээгдэхүүн сонгохоос илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэгчдийн чанар сайтай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэх уриалга ч сүүлийн үед явах болсон.

Харин өнөөх дэмжих гээд байгаа үндэсний үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүний тэнгэрт хадчихна, яг энэ үеэр. Учир нь сар шинийн баяр бизнес эрхлэгчдийн ашиг орлого олдог ганц үе гэсэн шалтгаанаар л үнэ ч ёстой нэг тэнгэрт хадаж байгаа юм. Тэглээ гээд яах вэ дээ, баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэд зах, худалдааны төв, энд тэнд гарсан үзэсгэлэн худалдааг тасралтгүй зорих болов.

Нэг үеэ бодвол монголчууд гадаадын чихэр боов гэхээс илүүтэйгээр цагаан идээгээр баярын ширээгээ дүүргэж, тавгийн идээгээ засах сонирхолтой болжээ. Арга ч үгүй биз, жилдээ ганц тохиодог баяраар хүн бүр л тавгийн идээгээ өнгөлөг байлгах гэх нь аргагүй. Тиймээс ч цагаан идээний эрэлтийг ихэсгэж орхино.

Угтаа бол аль дээр үеэс л манайхан ул боовоор тавгаа засдаг байсан. Гэвч сүүлийн үед хүмүүсийн хандлага, сонирхол өөрчлөгдөж, болж өгвөл цагаан идээгээр засахыг эрмэлзэх болсон. Үүн дээр нь дөрөөлөөд л үнэ тэнгэрт хаддаг нь нууц биш. Нэг үеэ бодвол малчдыг дэмжих тал дээр маш сайн бодлого явуулж байгаа, төр засаг. Бүр жил бүрийн хавар, намар нийслэлд ирж цагаан идээгээ борлуулах боломжийг олгож, үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж буй. Нөгөө талаар ченжийн гар дамжуулалгүй, жинхэнэ ориг цагаан идээг малчдын гар дээрээс нийслэлчүүдэд хүргэх гэсэн бодлого ч явж байгаа.

Гэтэл энэ бодлого алдагдаж, ааруул гэхэд ааруул биш гурилдсан, сүү гэхэд сүү биш ус хольсон цагаан идээг иргэд дуртай, дургүй худалдан авч хэрэглэж байгаагаа үргэлж л гомдоллодог. Дээрээс нь таван кг аарцаар л тавьсан болов уу гэмээр таваг засах ааруул 150 мянган төгрөгийн үнэ хүрч байх жишээтэй.

Одоо явагдаж буй үзэсгэлэн худалдаанууд дээр тавгийн хэвтэй ааруул нэг ширхэг нь 5,000, нэг кг нь 15-20 мянга, таван үетэй, нэг үендээ таван ширхэгтэй идээ 150 мянгын үнэтэй байна. Угтаа бол таван кг аарц хамгийн үнэтэйдээ л 30 мянга болно. Сайндаа л 30 мянган төгрөгийн түүхий эдээр хийчихээд 200 мянгаар зарахаар чинь яах болж байна аа, энэ чинь. Тэгээд ч 60 сая малтай гэж хөөрдөг монгол түмэн цагаан идээгээ тэнгэрт хадсан үнээр авах чинь ариун явдал уу.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАРАМСАЛТАЙ
16
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Малчидаа дэмжинээ яадгийн [202.9.43.84] 2017/2/17
Малчид өөрсдөө цагаан идээгээ зарах хэрэгтэй бнаа. Үнэтэй ч хамаагүй уг нь тэднээсээ авмаар байх юмаа ганц үндэсний үйлдвэрээ дэмж за юу. Тэдэнгүй бол бид хужаагийн хүний махан концерв өндөр үнээр дуугүй авч идээд л сууж бна даа
0 | 0 Хариулах
zochin [202.70.46.218] 2017/2/17
Yahav dee. heviin booviig gurilnii uneer ni bodvol bas l ih hyamd une garnashd. mal mallaad suu saaliig ni avaad aarts bolgoj aaruul tavisan hudulmoriig hen uneleh yum. uursduu aarts abaad aaruul tavij chadahgui bol hiisen chaddag hund munguu uguud avahaas yahav dee
0 | 0 Хариулах
zail [103.11.193.202] 2017/2/17
Aaruul 5000 dotor bhad l hangalttai ashigtai bn shuu dee.dawarsan yumaa.neg litr suu 2000r bodohod te. arai l shulj bnaa
1 | 0 Хариулах
өртөг тооцож үз [202.9.43.84] 2017/2/17
Өртөг тооцвол тэгдэггүй л юм даа хө
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.203] 2017/2/17
Малчидын яг гар дээрээс нь очоод авахад л тэнгэрт хадсан үнэ өөдөөс хэлдэг шд. Хотоос авна уу тэд нараас авна уу ямар ч ялгаа байхгүй. Ганц ченжүүдээс болж үнэ нэмэгдсэн гэдэгт би лав итгэхгүй. Манай малчид бол ёстой даварсан, шуналтай хүмүүс.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.42] 2017/2/22
За тэгвэл авхаа боличооч хушаагаас ав даа удахгүй шүд чинэ дуусана биз
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.97] 2017/2/16
малчид аарцаа үнд хүргээгүй байлгүй, ченжүүд л үний нь хөөргөж байгаа нь энэ . хөөрхий малчид аарцаа тавиад зарах газар ч байхгүй санд мэнд ченжүүдийн хэлсэн үнээр маш хямд аарцаа өгөөд хөдөөрүүгээ буцдаг юм шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.164] 2017/2/16
Ер нь малчдад буруу өгөх юм байхгүй ээ.Хоёр нарны хооронд малаа маллаж,сүү цагаан идээгээ боловсруулж борви тэниилгэх завгүй явдаг малчин түмэн минь тэнгэрлэг хүмүүс ээ.Харин тэдний хийж бүтээсэн бүгдийг хамж авч борлуулдаг ченж нэртэй шулаач наймаачдад хүн чанар,хүний мөс байдаггүй болохоор ард олны хэрэгцээ эрэлтийг далимдуулан ашиг хонжоо хайж үнийг тэнгэр тултал нэмдэг нь нууц биш шүү дээ. Тэнгэр тулсан үнэтэй цагаан идээ зарж байгаа дамчид,наймаачдаас худалдаж авахгүй байхад тэдэнд орон зай олдохгүй дампуурах нь зайлшгүй шүү дээ.
0 | 0 Хариулах
Anhaaruulahad [112.72.11.123] 2017/2/16
Huue hymyys ee huduunii hymyys aarts aaruul huruud hiideg ter ynen gehdee teriigee achih hotod orj ireed hudaldaanii gazar zogsoj zardaggui shyy dee .ugluu ireel avii gesen hudaldagch damiin naimaachind mash hymdhan myaluulaal hulhiduulaal uguul yvaad ugdug .tegehees ch uur argagui ger oron hyyhdee heer hayachihaad hotod zogsood bdaggui hurdhan butsdag hiih ajil ch ih ymar baragdah bish medej bga bizde ugluu garaal oroi gertee orj irdeg uls .mah ch bas adilhan maxnii chenj damiin naimaachind myaluulaal mash hyamdhan buundchuul butsdag .Ter yne hyrgej zaraad bga hymyys chini dan chenj damiin naimaachid chini shyy dee ter hymyysiigee barij idel dee iimhen yum bodoj chadahgui olgoi tolgoitoi boltson yumu logik ni ihel amarhan daa .ter zah hudaldaanii chenjyyd gej zavaan yumnuud chini ingej usguj zarj bgaa shdee yag ynendee oilgoson biz .huduunii hymyys zav zai muutai tegeed zogsoj bh ajilgui hymyys bish eniig sn oilgooroi
2 | 0 Хариулах
zochin [182.160.2.222] 2017/2/16
Malchid bol bayn yls sh dee ygtaan bol
0 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2017/2/16
Үндэсний үйлдвэрлэл гэсэн нэрээр үнэхээр өндөр үнэтэй зарж байна лээ. Ер нь тэгээд өвөл, хавартаа Улаанбаатарчуудаасаа богийн туруу цас орсноор далимдуулаад малчдад туслаач гээд өдрийн цалингаас эхлүүлээд өчнөөн зүйл авахдаа ичдэггүй мөртлөө Улаанбаатар утаатай, ханиад томуу ихтэй хорио цээр тогтоогоод бөөн ажил болж байхад яг хэрэгтэй байгаа аарц, адууны мах, шар тосныхоо үнийг тэнгэрт хадаагаад сууж бйхдаа ичиж сурмаар байгаа юм. Энэ хотод цагаан идээ зараад байгаа малчид нэртэй бизнесменүүд яг үнэн хэрэгтээ хамгийн их татаас авчихаал, өөрсдөө малаа маллахгүй хүн зараад сууж байдаг нөхдүүд л байгаа даа. Би л энэ насандаа хотынхоо иргэдэд үнэгүй аарц, идээ тараагаад явж байгаа мянгат малчин хараагүй.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [183.81.169.59] 2017/2/16
5 КГ ДОТОР 2 КГ НЬ ГУРИЛ БАЙНА. ААРУУЛЫГ ГАРААР БАРИНГУУТ ХУГАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ 1 ТАВАГ ИДЭЭНИЙ ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ 30,000 ТӨГРӨГ БУЮУ ААРУУЛАН ИДЭЭНЭЭС 5 ДАХИН ХЯМД БАЙХАД ТҮҮНИЙГ АВАХ ХЭРЭГ БАЙНА УУ??????????????
1 | 0 Хариулах
urangoo [202.70.46.235] 2017/2/16
hezeech 5 kg aartsaar tawgan idee hiideggui l bhgui yu. teneg yum bichihee bolioch.uuruu ochood hiij uzcheed iimerhuu yumaa bichwel taarna. harin ch huduuniihun hotiinhniig bodwol haymd uneer zardag.
1 | 5 Хариулах
зайл чи [150.129.141.16] 2017/2/16
зайл чи сүүн ааруул 25,000 гэж байна тэгээд хямдхан байгаа нь энэ үү аалзаа
1 | 0 Хариулах
dolgoon [66.181.177.181] 2017/2/16
yg unen zondoo demjleg awdag bj, arai l shunaltai umaa. aaruuland ih mungu ordog bolhoor ene jil aarts oorsdoo shahaj aaruul hevlej bgaa, shuluulj baisnas ter n der shu, aarts 1 kg n 1500 gj bn lee, arai l denduu umdaa
0 | 0 Хариулах
ZOCHIN [202.9.41.41] 2017/2/16
malchid bas hotynhon shig hunshgui bolson ym bilee, gazar drees ni avii geed ochihoor 2 dahin unetei heleed suuchihna. Ymar huny hiij boldggui ajil hiih gej bga bish yvaandaa 2 unee saana l gej boddg ym
1 | 0 Хариулах
Зочин [202.21.119.186] 2017/2/16
Монгол ийм болхоор хөгждөггүй байхгүйюу. Худалдаа наймааны хамгийн зөв үр ашигтай хууль бол бага ашигаар олон ширхэгийг борлуулж чадуул тэр хамгийн сайн бизнес болдог. Тэгтэл энэ хүмүүсийн сэтгэж байгааг арчаагүй залхуу сэтгэлгээ.
3 | 0 Хариулах
irgen [49.0.190.158] 2017/2/16
Manai malchin irged mungunuus uur ym edexgvi mexleg alga.saixan svv tsagaan ideegee mungu buznes xiij bуянgaa barj.undur vnetei bn.tegbel abaxgvi baix xeregrei.aaryyl n gyrul yanaa svv n ystai bn.tegeed bud tsagaanudee xiixed tog tsaxulgaan xereledegvi buzdee .yana mongolchyydaa.enerengvi baij amdaraxsan daa.baraag n abaad ireer vne xadaad ybchuna shvv.medleg myygiix shvv.
0 | 0 Хариулах
. [66.181.188.241] 2017/2/16
Zuw bich laitai yum be
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.114] 2017/2/16
Heden say maltai gej ireel gaihuuldag manai uls mah tsagaan idee ni tengert hadsan unetei baih yum?Tsagaan ideegee bolomjiin bailgaj boldoggui l yum b.h daa Urid namaig baga baihad emee mine tsagaan ideegee irsen hun bolgond nair tavin uut uut bidon bidonoor ugdug baisan san.Teglee geed yaduu hooson baij uzeegui,urgelj l tsagaan ideegeer byalhaj baidagsan.Odoo bur ulam l shunaltai ashig honjooch boljee!
2 | 0 Хариулах
zochin [202.9.42.113] 2017/2/16
50 say maltai baij 3 say hunee hangaj chadahgui bgaag uo gehev.Aaruul n guril.suu n us malchidig erevdej bolohgui shu
1 | 0 Хариулах
яг тийм [150.129.141.16] 2017/2/16
60 сая малтай гуйлагчид
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.207] 2017/2/16
Үнэтэй бол авахгүй байх гэж сонголт байгаа. Битгий гоншгоно.
5 | 6 Хариулах
Зочин [45.117.32.2] 2017/2/16
зөв, энэ олон сонголт байхад заавал үнэтэй гэж бодсон юмаа авах албатай юу. зарагдахгүй болохоор дараа жил үнээ хямдруулна биз
3 | 0 Хариулах
чи зайл [150.129.141.16] 2017/2/16
зайлаад өг
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.163] 2017/2/17
Erguu alnud
0 | 0 Хариулах
Зочин [103.23.51.2] 2017/2/16
яг үнэн.үзэсгэлэн нэртэй үнэ хөөрөгддөг болжээ.амандаа орсон үнэ хэлнэ.муу нэртэй захууд л хямд байна ш дээ
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.13] 2017/2/16
Манайхны нэг муухай сэтгэхүй бна. Зах зээл нь ч жижиг болоод тэгдэг бх. Жаахан юм хийчихээд тэнгэрт тулсан үнэ хэлнэ. Мэдээж зардлуудаа нэмсэн үнэ дээрээ 10-20% н ашиг хараад л зарна гж бхгүй. Хоорондоо үгсээд л шууд 200 300% н ашиг хийх гээд дайрчина. Тэгээд үндэсний үйлдвэрлэл гэж шаахыг нь яана. Үндэсэий дээрэм гэвэл таарна. Дамын наймаачид ч ялгаагүй. Оруулж ирж бгаа барааны бүх зардлаа нэмээд ашигийн 30% нэмээд гарсан үнийг 2т үржүүлээд л зарна. Хятадуд бараанаас 10% н ашиг л харж зардаг тэгээд юм нь хямд бараа эргэлт сайтай бдаг. Хямдаар бараагаа хурдан эргэлдүүлцгээ үхэрнүүдээ.
17 | 1 Хариулах
human [49.0.186.25] 2017/2/16
үхэр чинь илүүдсэнээс биш бусадтай нь санал нийлж байна
5 | 0 Хариулах
Сүүгий [59.153.87.52] 2017/2/16
Яг үнэн.хотын бид малчдад тусламж зөндөө өгдөг.зүгээр юмаа өгөхгүй нь мэдээж ч,боломжийн үнэтэй зараач.
13 | 0 Хариулах
Зочин [202.131.246.180] 2017/2/16
Яг үнэн. Дотоодын юм бүхэн үнэтэй байна.
15 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2017/2/16
bitgii av
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.24] 2017/2/16
ҮНДЭСНИЙХЭЭ ҮЙЛДВЭРТЙГ ДЭМЖИЖ АЛИВАА ЗҮЙЛ АВАХ ГЭХЛЭЭР ИЙМ ИХ ҮНЭНД ХАДААД БГАА ЮМ АМАНДАА ОРСОН ҮНЭ ХЭЛЭЭД АВАХЫН АРГАГҮЙ ТЭГЭЭД Ч АМТТАНГААС БУЦАХ БИШ ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ БУСАДБГ НЬ АВНАДАА
8 | 0 Хариулах
Зочин [112.72.11.119] 2017/2/16
Яг үнэн.
12 | 0 Хариулах