Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Тууль хайлах урлаг ДАХИН СЭРГЭХ сайхан үе шатандаа ирээд байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

"Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь" төслийн хүрээнд хэвлэгдсэн Монгол туулийн 12 боть цуврал номын нээлт боллоо.

Монгол ардын аман билгийн нэн эртний терөл хэлбэрийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхагласан билээ.

Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн "Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нъ" төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

 

Туульч Э.Баатаржав “Миний хувьд таван тивийн 80 гаруй улс оронд Монгол туулиа хайлснаас гадна цуур хөөмийн урлагийг сурталчилан явж байсан. Энэ жил АНУ-д болсон Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцож, шилдэг гранпри шагналыг эх орондоо авчирсан.

Туулийг бүтнээр эзэмших ажил бол шавь нараас маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Учир нь туульс бол энгийн юм шиг хэрнээ маш том сэдэв байдаг.

ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд нутаг нутгийн үндэстэн ястны олон туульчид төрөн гарч байгаад их баяртай байна. Одоогоор уламжлагдаж ирсэн цөөн хэдэн галын туульчид байгаа.

Ерөнхийдөө бүтэн тууль хайлдаг 10 орчим хүн байна. Тэгэхээр тууль хайлах урлаг маань дахин сэргэх сайхан үе шатандаа ирсэн байна гэж хэлж болохоор байна” хэмээн тайлбарлалаа.

Монгол туулийн эхний 10 ботийг ЮНЕСКО-гиин төслийн санхүүжилтээр, 11-12-р ботийг БСШУСЯ, Соёлын өвийн төвийн санхүүжилтээр тус тус хэвлүүлсэн бөгөөд эдгээр ботиуд номын сангуудаар дамжин олны хүртээл болох юм.
 

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга М.Болд “Өнөөдөр бид Монгол туулийн сурвалж бичгүүдээр 12 боть номоо хэвлэн гаргаж уншигч олондоо хүртээхэд бэлэн боллоо.

Энэ бол Монгол өв соёл, уламжлалаа хайрлан хамгаалдаг хэн бүхэнд зориулсан бүтээл юм. Энэ бүтээлд олон судлаач эрдэмтэд, туульчид оролцсоноороо онцлогтой.

Бид энэхүү төслөө цааш нь үргэлжлүүлнэ. Олон мартагдсан тууль, олон орхигдсон бүтээлүүд байдаг. Бид үүнийг сурвалжлан олж, хэвлэн нийтэлж, Монгол түмэндээ хүргэх болно” гэлээ.

Цуврал ботид

  • I ботъ-Монгол туургатны туульчид,
  • II боть-3аяын Гэсэрийн тууж ,
  • III боть-Жангар,
  • IV боть-Бум-Эрдэнэ I хувилбар,
  • V боть-Бум-Эрдэнэ II хувилбар ,
  • VI боть-Халх тууль,
  • VII боть-С.Буянгийн туулъс,
  • VIII боть- Э.Баатаржавын хайлсан туульс Баян-Алтайн гуч,
  • IX боть-Г.Самданы туульс,
  • X боть-Эрийн сайн Хан харангуй,
  • XI боть-Монгол сонгодог туульс,
  • XII ботъ-Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туулъчид зэрэг ботиуд багтжээ.

Энэхүү цуврал ботийг бүтээхэд ШУ-ны Академийн Л.Болд захиралтай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Катуу, Т.Баясгалан, А.Алимаа, соёл судлаач С.Юндэнбат, өвлөн уламжлагч Э.Баатаржав, А.Балдандорж, Ховд Их сургуулийн багш, тууль судлаач, доктор М.Ганболд нар хамтран ажиллажээ.