ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдвэл хоёр хүртэлх жил хорино

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

-Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өмнөх хуулиас зарчмын хувьд ямар ялгаатай болов?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2004 онд анх батлагдсан. Түүнээс хойш дутуу заалтууд, ялангуяа хариуцлагатай холбоотой заалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сул, яам, агентлагуудын чиг үүрэг тодорхой бус гэж үзсэн учраас 2008 оноос хойш засч сайжруулж эхэлсэн.

Өнгөрсөн парламентаар батлагдсан ч ёсчлогдоогүй явсаар байгаад энэ оны наймдугаар сарын 30-нд Их Хурал, Засгийн газарт буцаасан. Долоо хоногийн дараа УИХ-д өргөн барьсан буюу ийм богино хугацаанд өргөн баригдсан хууль ховор. Өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас ерөнхий концепциудад өөрчлөлт ороогүй.

Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэг буюу ирэх оны долоодугаар сарын 1-нд Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор завсардлага гарсан.

Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудал эзэнгүй болж, ял завших, хуулийн гадна үлдэх нөхцөл байдал бий болсон. Тиймээс шинээр батлагдсан хуульд төрийн барьж байгаа гол бодлого бол нэг цаг, нэг минут гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлагын гадна үлдэх ёсгүй гэсэн зарчим баримталсан.

Гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн этгээдийг хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зургаан cap хүртэлх хугацаагаар баривчилна. Анх удаа үйлдсэн бол 7-30 хоног баривчилна, шүүх, прокурор, мөрдөн байцаагч тодорхой нутаг дэвсгэрийг хорих. Өөрөөр хэлбэл, хохирогчид ойртох нутаг дэвсгэрийг зааж албадлагын арга хэмжээ авах хүртэл зохицуулалт хийсэн.

-Хохирогчийг хамгаа-лахад 7-8 төрлийн үйлчилгээ төлбөргүй үзүүлнэ гэсэн зохицуулалт хуульд бий. Боловсон хүчний нөөц нь бий юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль Монголын гурван сая хүнд хамаатай учраас ердийн хууль биш. Хүний хувийн орон зай, халдашгүй эрх, Үндсэн хуулиар хамгаалагдсан бүх эрх үнэт зүйл, нэр төртэй холбоотой харилцааг зохицуулсан. Хүчирхийлэл буюу гэмт хэрэг үйлдэгдсэн бол заавал ял шийтгэлтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсан.

Нэг гэр бүлийн, хоёр хүний асуудал гэдгээрээ хуулиас мултрахгүй. Төр хүчирхийлэлтэй эвлэршгүй байна гэдгээ зарлаж байгаа явдал.

-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хууль гараад маргааш нь өргөс авчихсан юм шиг бүх зүйл сайхан болно гэсэн гэнэн төсөөлөлд автах хэрэггүй. Нөгөө талаасаа хууль гарангуут санхүүжилт яриад шалтаг шалтгаан тоочиж хууль хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэлээс татгалзах боломжийг иргэдэд олгох ёсгүй. Мөнгөтэй холбоотой асуудал биш тархи оюун ухаан, хүмүүжил, иргэншил, зан үйлийг хамарсан хууль.

Ганцхан төрийн хүчээр зохицуулагдах ажил биш. Гурван сая хүний оролцоотой зохицуулагдана. Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад мэдээлээгүйн улмаас хор уршиг гарсан бол мэдээлээгүй иргэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг ярьж байгаа.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч буйг хариуцлагажуулж байгаа юм. Улсын болон орон нутгийн төсөв, төрийн бус байгууллага, донор байгууллагуудын оролцоотойгоор зарим асуудлаа шийдвэрлэнэ.

-Хоёрдугаар сарын 1-ээс хууль хэрэгжинэ. Энэ хугацаанд ямар бэлтгэл ажлууд хийх вэ?

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 20-оод журмыг холбогдох яам агентлагууд боловсруулж батална. Шаардлагатай төсөв хөрөнгийг донор байгууллагуудын хэмжээнд яригдаж байгаа төсөл хөтөлбөртэй уялдуулж шийдвэрлэнэ.

-Хариуцлагын заалтыг өндөржүүлснээр гэр бүл салалт ихэснэ. Өөрөөр хэлбэл, гомдлоо татаж, эвлэрнэ гэдэг ойлголт байхгүй учраас болгоомжтой хандах ёстой гэсэн санал хэлж байсан?

-Хүчирхийлэл үйлдсэн бол заавал шүүхийн шатанд шийдэгдэхээр байгаа асуудал бол хуулийн нэлээд том зарчмын өөрчлөлт. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хохирогч гомдолгүй гэх юм бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 80-аас дээш хувь нь гомдлоо татаж авч эвлэрдэг.

Торгох шийтгэл ногдуулахаар эргээд гэр бүлийг нь давхар шийтгэдэг. Энэ мэтээр ял шийтгэлийн бодлого зөв байхгүй бол эмзэг асуудал. Энэ шийдлийг харж байгаад нэгэнт төр хүчирхийллийн аливаа үйлдлийг тэвчихгүй гэдгээ зарлаж байгаа бол нөгөө талаасаа хохирогчийг хамгаалах шаардлагатай.

Эвлэрч байгаа шалтгааны нэг нь гомдлоо татаж ав гэж дарамтлах тохиолдол ч бий. Олон жил дарамтлуулсан хүн эргээд тэсрэх, өөрийгөө хамгаалах, гэмт хэрэг, амиа хорлох уршигтай байж магадгүй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бага дээр нь арга хэмжээ авч, дор нь шийтгээд явах хэрэгтэй.

Бусад улс орны жишээнээс харахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх. зорчих эрхийг нь тодорхой хэмжээгээр хасах шийтгэл ногдуулахаар дахиад дуудагдаж ирэх нь бага байдаг юм билээ. Хүн чинь ухаарна шүү дээ. Зүгээр нэг гэр бүлийн хоорондох маргаан руу орох гэдэг асуудал биш. Амь нас, бие махбод, эрх чөлөөнд нь халдаж байгаа тохиолдлыг ярьж байгаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.95.187] 2016/12/26
ер нь гадаад орнуудад яаж шийдсэн, тэдний давуу талуудыг нэвтрүүлэх талаас судалгаа муу хийгдсэн болов уу даа гэж бодсон
0 | 0 Хариулах
Зочин [124.158.95.187] 2016/12/26
хууль батлагчид угаасаа магтаад гардаг шүү дээ. асуудал шийдэгдэж байна. энэ тэр гээд. хүчирхийлэл үйлдсэн бол шийтгэл байх ёстой. гол нь нөхөр нь шоронд явлаа гэхэд гэр бүлийн хэн тэжээх вэ. ээж нь ажил хийлээ, хүүхдийг хэн харах вэ. энэ тал дээр ямар хөнгөлөлт байна. нийгмийн баталгаа улам доордож байна. миний бодлоор хүчирхийлэгч нөхрийг [хориотой үг] цэвэрлэх ажилд явуулах юм уу хүмүүжил авахаар тийм ажил хийлгээд цалинг нь гэр бүлийн нь данс руу оруулах хэрэгтэй. энэ үед энхэр нөхөр хоёрт сэтгэлзүйч ажиллах ёстой байхгүй юу. тэгэхгүй бол улам холдуулах ажил болно.
5 | 0 Хариулах
zuv [202.9.42.113] 2016/12/26
Zuv huuliin zaaltaa bieluulj ajillah l uldlee .
1 | 0 Хариулах
ШОРОНД ХИЙСНЭЭР ХҮМҮҮЖДЭГ [202.170.80.25] 2016/12/26
ХҮМҮҮСИЙН НЭГ БУРУУ ХАНДЛАГА БАЙНА. ШОРОНД ХИЙ, ЯВУУЛААД ЗАЙЛУУЛААД ӨГ ГЭХ ЮМ. 2-5 ЖИЛ ХОРИГДООД ГАРЧ ИРЭХ ХҮМҮҮС ТИЙМ УДААН АЛГА БОЛЛОО ЮУ? НААНАДАЖ УТАС ШӨРМӨСӨӨР ЗАНАЛХИЙЛСЭН ХЭВЭЭРЭЭ БАЙНА. ЦААНАДАЖ 2-5 ЖИЛ ЗА ТЭГЭЭД САЙН ХҮМҮҮЖСЭН ГЭЭД 1-3 ЖИЛИЙН ДОТОР ШОРОНГООС ГАРНА. ГАРСАНЫХАА ДАРАА МЭДЭЭЖ -ЧИ НАМАЙГ ШОРОНД ХИЙСЭН ГЭЭД Л ДАХИАД ХҮЧИРХИЙЛЖ ЭХЛЭНЭ. ЭНЭ УДАА БОЛ БҮР ИЛҮҮ МЭРГЭЖИЛИЙН ТҮВШИНД ХҮЧИРХИЙЛНЭ. ДЭЭР НЬ ШОРОНД ОРСОН ХҮН АЖИЛ ОЛЖ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЭНД ТЭНД ОЧИХООР ЯЛ ЭДЭЛСЭН ГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТ ГАРНА ТЭР БҮРДҮҮ ӨНӨӨХ ХОХИРОГЧ НАРТ НӨГӨӨ ЯЛ ЭДЭЛСЭН НӨХӨР АХИАД Л УУР БУХИМДАЛАА ГАРГАНА. ИЙМЭРХҮҮ ШОРОНЖУУЛСАН ХУУЛЬ НЬ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ХЭТ НЭГ БҮЛГИЙГ БУЮУ (ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ) ТЭР ТУСМАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГГҮЙ ЦАГААН ЗАХТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БҮЛЭГ ГАРГАДАГ ГЭТЭЛ ЖИНХЭНЭ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ ЭМЗЭГ БҮЛГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭНЭ ХУУЛЬ ЯАЖ ТУСАХЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА. ИЙМЭРХҮҮ ШОРОНЖУУЛСАН ХУУЛИАС БОЛЖ ШОРОНЖСОН НИЙГЭМ ҮҮСЧ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ УЛАМ БҮР ХУРЦ ХЭЛБЭРЛҮҮ ШИЛЖИЖ БАЙНА.
7 | 0 Хариулах
Шоронжсон хууль [202.170.80.25] 2016/12/26
Ц.Нямдорж ийм хууль батлуулаад маш олон гэр бүл шоронгийн амьдралтай болсон юм. Угийн гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль чинь дээд тал нь 5 жилийн ял өгнө. За тэгээд эхнэр нөхөр хоёр муудалцаад хэрэлдээд зодолдох юм бол хэргийн эзэнд эхний ээлжинд тэнсэнэ 2 дахь ээлжинд 5 жил өгнө. Ихэнх гэр бүлийн хэрэг гомдлын болоод шүүх шатандаа эвлэрэх гэж оролддог. Эхнэр нөхөрийн гомдол энэ үед тайлагдаж хэргээ буцаая гэдэг. Гэтэл аль хэдийн эрүү үүссэн бол тэгээд сэжигтэн яллагдагч нь ялаад аваад л явна гэсэн үг. 2-5 жилийн ял авсан нөхдүүд мөн их хүмүүжих байх даа. Харин ч илүү сайн гэмт хэрэгтэн, өш санасан хүмүүс болж гарч ирээд л хүнд хүнд гэмт хэрэг үйлдэх болно. Эргүүлээд өнөөх гомдол гаргасан гэр бүлийн гишүүдээ дарамталж эхэлдэг. ИЙМ МАЛ ШИГ НИЙГЭМДЭЭ ТОХИРООГҮЙ хууль хэрэггүй ээ. Тэрний оронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн баагийнуудаар ойн түймэр унтраалгаж, цас цэвэрлүүлж, хог ачуулах хэргэтэй харин олсон мөнгийг нь хохирогчид өгөх замаар хөдөлмөрийн лагер шиг юманд явуулах хэрэгтэй
6 | 0 Хариулах