Эрэгтэй эмчээр эмчлүүлснээс эмэгтэй эмчээр эмчлүүлсэн өндөр настай өвчтөнүүд нас барах магадлал бага, эмнэлэгт дахин хэвтэх нь цөөн байгааг судалгаа харуулжээ.
Харвардын Их сургуулийн нийтийн эрүүл мэндийн судлаачид АНУ-ын 65-аас дээш настай өвчтөнүүдийн гурван жилийн түүхийг судалж үзсэн байна.
2011-2014 оны хооронд эмчлүүлж байсан нийт өвчтөнүүдийн мэдээллийн 20 хувийг санамсаргүй байдлаар сонгож үзэхэд эрэгтэй эмчээр эмчлүүлсэн хүмүүс 30 хоногийн дотор нас барах, эмнэлэгт дахин хэвтэх магадлал өндөр байжээ.
Судалгааны тайлан Даваа гарагийн JAMA Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Ялангуяа цусан халдвар, хатгалгаа, бөөрний хурц үрэвсэл, зүрхний хэмнэл алдагдах өвчлөлийн үед эмэгтэй эмчийн эерэг нөлөө мэдэгдэхүйц өндөр байсан гэнэ. Ерөнхийдөө нийт өвчлөлд эмэгтэй эмчийн үзүүлэх нөлөө тодорхой хэмжээгээр илэрсэн байна.
Учир шалтгааныг нь олоогүй ч статистик үзүүлэлтээр өвчтөний эмчилгээг ямар хүйсийн хүн хийж байгаагаас хамаарч үр дүн гарч байгааг судалгаа харуулжээ.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!