Шинэ жил бол гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа халуун дулаан уур амьсгал дунд, аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг онцгой баяр. Ийм ч учраас Юнителийхэн байгууллагынхаа шинэ жилийн баярыг илүү энгийн, цомхон, утга учиртай байдлаар тэмдэглэхийг зорьж, “оффис парти” зохион байгуулдаг жишиг тогтоон бусад байгууллагуудыг ч энэ соёлд уриалж байсан.
Тэд энэ жил ажилтнууддаа шинэ жилийн баяраа гэр бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх, дурсамж бүтээх боломжийг нь нэмэх зорилгоор 12-р сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг компанийн зүгээс цалинтай амралтын өдөр болгожээ.
Үүгээр ч зогсохгүй ажлын холбогдолтой бүхий л баяр, тэмцээн уралдааныг зөвхөн ажлын өдөр зохион байгуулдаг нь ажилчдынхаа ажил амьдралын зөв тэнцвэрийг хангах зорилготой. Энэ нь компанийн соёл болон төлөвшиж ажилтнууд нь амралтын өдрүүдийг зөвхөн өөртөө болон гэр бүлдээ зориулдаг байна.
Юнител групп Улаанбаатар хотын дөрвөн бүсэд тархмал оффисуудыг нээж, цагийн хувьд өглөө 07:00-10:00-д ажилдаа очиж, орой 16:00-19:00 цагийн хооронд ажлаасаа тарах уян хатан цагийн хуваарьтай.
Ингэснээр ажилтан хотын төвд байрлах оффисыг зорьж, замын түгжрэлд цаг алдахгүйгээр гэртэйгээ ойрхон салбарт ажиллан цагаа хэмнэх боломжтой ба хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг болсноор ажилтнуудын ажил амьдрал тэнцвэртэй болж, ажилдаа хандах хандлага, бүтээмж нэмэгдэх эерэг өөрчлөлтүүд гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!