Элэгний өөхлөлт (NAFLD) нь архины болон архины бус шалтгаанаар элгэнд өөх хуримтлагдах эмгэг юм. Энэхүү эмгэг дэлхийн хүн амын 32%-д илэрч, элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэрэг ноцтой хүндрэлүүдэд хүргэдэг болохыг судалгаагаар баталжээ. NAFLD-ийн тохиолдол нэмэгдэж буй нь энэ эмгэгийг дэлхий дахинаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал болгож байна.
BMC Public Health сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд агаарын бохирдол, амьдралын буруу хэв маяг нь NAFLD үүсэх эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлдэг талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ.
Энэхүү судалгаанд UK Biobank хэмээх томоохон популяцын судалгааны өгөгдлийг ашиглаж, 37-73 насны 417,025 хүний мэдээллийг шинжилсэн байна. Тус судалгаанд элэгний эмгэг, согтууруулах ундааны хэт хамааралтай болон бусад архаг өвчтэй хүмүүсийг хасаж, зөвхөн эрүүл оролцогчдыг хамруулжээ.
Судлаачид Европын Агаарын бохирдлын Нөлөөний Судалгааны Консорциум (ESCAPE)-ын өгөгдлүүдийг ашиглан PM2.5, PM10, азотын давхар исэл (NO2), азотын исэл (NOx) зэрэг агаарын бохирдуулагчдын түвшнийг тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ оролцогчдын хооллолт, тамхидалт, хөдөлгөөний дутагдал, суудлын амьдралын хэв маяг, нойрны хэвийн хугацаа зэргийг нэгтгэсэн амьдралын хэв маягийн оноо гаргажээ.
12.4 жилийн дундаж хугацаанд 4,752 хүн (1.14%) элэгний өөхлөлттэй болсон байна. Судалгааны үр дүнгээс харахад:
Мөн агаарын бохирдол болон эрүүл бус амьдралын хэв маяг хосолсон тохиолдолд NAFLD үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Судалгаанаас харахад удаан хугацааны турш агаарын бохирдолд өртөх, мөн эрүүл бус амьдралын хэв маягийг баримтлах нь элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс сэргийлэхийн тулд:
Лив.52 нь ургамлын гаралтай, олон жилийн турш хэдэн сая хэрэглэгчдийн сайшаалыг хүртсээр ирсэн хепатопротектив буюу элэг хамгаалагч бүтээгдэхүүн юм. Саяхны нэгэн шинжлэх ухааны судалгаа (Kantharia C, et al., 2023) нь Лив.52-ийн элэг хамгаалах, элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлэх үр дүнг баталсан байна.
Судалгааны нэр: Hepatoprotective Effects of Liv.52 in Chronic Liver Disease Preclinical, Clinical, and Safety Evidence: A Review
Судлаачид: Chetan Kantharia болон бусад
Он сар: 2023 оны 7-р сар
1. Элэгний өөхлөлтийн үед өөхний хуримтлалыг бууруулсан
2. Элэгний ферментийн түвшнийг бууруулсан
3. Элэгний үрэвслийг намдаасан
4. Антиоксидант нөлөө
Элэгний өөхлөлт болон элэгний бусад эмгэгээс урьдчилан сэргийлэхэд Лив.52 нь шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай, байгалийн гаралтай шийдэл болж байна.
Эрүүл элэг - Эрүүл амьдрал!
Судалгааны линк: