Уншиж байна ...
Зураг
Зураг

Имартыг эзэмшигч Шинсегэ группийн тэргүүн Өмнөд Солонгосын иргэдээс сонгуулийн дараа Трамптай уулзсан анхны хүн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоноос нь хойш Дональд Трамптай нүүр тулж уулзсан Өмнөд Солонгосын анхны иргэн Шинсегэ группийн ерөнхийлөгч Чун Ён Жин болжээ.

Ирэх сарын 20-нд тангараг өргөх гэж байгаа Трамп дэлхийн улс орнуудын удирдагчдаас цөөн хэдтэй нь биечлэн уулзаад байгаа юм.

Дээрх мэдээ цацагдсаны дараа өчигдөр Шинсегэ группийн бүх компаниудын хувьцааны ханш огцом өссөнийг Солонгосын Хөрөнгийн Бирж мэдээлжээ.

Тухайлбал Даваа гарагийн арилжааны үеэр Shinsegae I&C компанийн нэгж хувьцааны ханш өмнөх өдрөөсөө 30 хувиар өссөн байна.

Sinsegae Foods компанийн хувьцаа 23.59 хувь, E-Mart компанийн хувьцаа 5.78 хувь, Shinsegae International компанийн хувьцаа 2.94 хувиар тус тус өсжээ.

Чун Ён Жин нь ерөнхийлөгч агсны том хүү Дональд Трамп Жуниорын урилгаар арванхоёрдугаар сарын 16-наас эхлэн зургаан өдрийн хугацаанд Флорида муж дахь Трампын Мар-А-Лаго эдлэнд зочилсон юм.

Энэ үеэр тэр Дональд Трамптай 10-15 минутын турш яриа өрнүүлснээ Бямба гарагт Атланта хотын олон улсын нисэх онгоцны буудалд Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Гэхдээ тэр Трамптай яг ямар сэдвээр ярилцсанаа нууцалсан байна.

Мар-А-Лагод зочлох үеэрээ Чун бас тэрбумтан Илон Масктай уулзаж ярилцсан юм байна.

Арваннэгдүгээр сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас нь хойш Өмнөд Солонгосын улс төрчид, дипломатчид, бизнесмэнүүдээс ганц ч хүн Трамптай уулзаагүй байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times