Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь МУ-ын ЗГ болон Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

ikon.mn
Өнөөдөр 8 цаг 52 минут
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
зураг
 

Монгол улс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, компанийн санхүүгийн үр ашигтай, тогтвортой байдлыг хангах зорилгоор Сайн засаглалын зарчмуудыг тодорхойлж мөрдүүлж ирсэн. Бид мэргэжлийн холбооны хувьд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн засаглалын алдаа, түүний үр дагавар, эрсдэлийн талаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.

ИЛ ТОД БАЙДЛЫН ЗАРЧИМ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийг урт хугацаанд олон улсын зах зээлд нээлттэй компани болгож, засаглал, санхүүгийн үр ашигтай байдлыг дээшлүүлж хувьцаа эзэмшигчид, иргэдийн ногдол ашиг, Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэхээр сонгодог хэлбэрийн хувьцаат компани болгохоор зорьж байгаа гэж ойлгодог. Компанийн засаглалын хамгийн энгийн шалгууруудын нэг болох Хувьцаа, эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлах, хурлын шийдвэр гаргахдаа ил тод байдал, компанийн засаглалын үндсэн зарчмыг мөрдөхгүй байгаа нь тус компанид итгэх хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг улам ихээр алдагдуулж байна.

БИЕ ДААСАН БАЙДЛЫН ЗАРЧИМ

Улс төрийн зорилгоор санхүү эдийн засгийн судалгаа, тооцоогүйгээр гэнэтийн шийдвэрүүд гаргах нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг эрсдэлд оруулж байна.

ШУДАРГА, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗАРЧИМ

Хувьцаат компанийн хувьцаа, ногдол ашгийг бүртгэх, олгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Үнэт цаасны компаниуд иргэдэд данс нээсэн бүртгэл хийгдсэн. Зарим оны ногдол ашиг тус дансаар олгогдсон боловч 2024 оны ногдол ашиг тус дансыг ашиглаагүй бөгөөд иргэд, Үнэт цаасны компаниудын хооронд үл ойлголцол үүсгэж, түүнийг дагасан харилцагчдын хандалт, үйлчилгээний ачааллыг хувийн хэвшил үүрч, тодорхой нэмэлт зардлыг гаргасаар байна.

ТУС КОМПАНИЙГ НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛГОЖ ЗАСАГЛАЛ, САНХҮҮГИЙН ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ АЖИЛЛАХ НЬ ОДООГИЙН УДИРДЛАГЫН НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ ЮМ. МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨЖ, ЗОХИЦУУЛАЛТЫН ИЖИЛ ХЭМ ХЭМЖЭЭГ МӨРДӨХГҮЙ БАЙГАА ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ.

Засаглалын зарчим болон ил тод байдлыг хангаагүйгээс болж дампуурсан, бусдад зарагдсан дэлхийн хэмжээний томоохон компаниудын жишээнээс хүргэе.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо