ИНФОГРАФИК: Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгчийг ХОЁР ЦАГ хүлээлгэж байсан
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цаг барьдаггүй, уулзах хүнээ хүлээлгэж залхаадгаараа алдартай удирдагч.
Өнгөрсөн долоо хоногт тэр Японд айлчлахдаа ерөнхий сайд Шинзо Абэг гурван цаг хүлээлгэсэн юм. Түүний энэ араншинг ажиглагчид уулзах хүндээ сэтгэлзүйн дайралт хийж, хүчийг нь сулруулах зорилготой гэдэг. Мөн өөрийгөө илүү дээр статустай болохыг мэдрүүлэх гэсэн тактик ч гэдэг юм.
Тэгвэл Чөлөөт Европ Радиогийнхан Путины энэхүү хүлээлгэдэг түүхийг судлан график бүтээжээ. Графикт үзүүлснээр В.Путин 2014 онд Монгол Улсын ерөнхийлөгчийг 2 цаг хүлээлгэсэн нь эхний зургаад орох үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Ташкентад болсон гурван улсын уулзалтаар Путин нь Ц.Элбэгдорж, Ши Жиньпин нарыг хамтад нь 40 минут орчим хүлээлгэсэн тухай дипломат эх сурвалжууд мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
