Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улс юугаараа ДЭЛХИЙД НОМЕР НЭГ вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэл, тоо баримтыг гоёмсог дүрслэлээр үзүүлдэг InformationIsBeautiful.net сайтад саяхан “International Number Ones” буюу дэлхийн улс орнуудын бусдаасаа тэргүүлдэг үзүүлэлтүүдээр газрын зураг бүтээж гаргажээ.

Өмнөх жилүүдэд гарч байсан энэхүү бүтээлийн 2016 оны хувилбарыг мэдээллийн дизайнер Дэвид Маккэндлес урласан байна. Ингэхдээ тэр НҮБ, Дэлхийн Банк, CIA World Factbook зэргийн материалаас гадна Google-ийн тусгай хайлт ашиглаж мэдээллээ цуглуулсан гэжээ.

Сонирхолтой нь тэр Монгол улсыг Велоцираптор (Velociraptor) буюу 70 гаруй сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байсан үлэг гүрвэлээр төлөөлүүлсэн байна. Шалтгаан нь ийм гүрвэлийн үлдэгдэл Монголын говиос хамгийн их олддог гэдгээр нь сонгосон бололтой.

 
 
Велоцираптор

Манай өмнөд хөршийг “Хоригдсон сэтгүүлчийн тоогоор” тэргүүлдэг гэсэн бол Оросыг “dashcam” буюу машины хяналтын камераар тэргүүлдэг гэжээ.

 

Эх сурвалж: InformationIsBeautiful.net