Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

30 ЖИЛД Монгол улс хэрхэн өөрчлөгдсөнийг САНСРААС харахуй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN

Google компани өөрийн Earth үйлчилгээний хиймэл дагуулын зургуудыг он цагийн дарааллаар (timelaps) үзүүлдэг боломжийг нээсэн. Үүнийг ашиглан бид Монгол улсын зарим онцлог цэгүүдийн сүүлийн 30 орчим жилийн өөрчлөлтийг гаргаж харуулав.

  • Эхний хөдөлгөөнт дүрсээр бид Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдсөнийг харууллаа. Байшин барилга улам шигүү болсноос гадна гэр хорооллын хэмжээ үлэмж нэмэгдсэн нь харагдаж байна.
  • Хоёр дахь хөдөлгөөнт дүрснээс Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богдын оргилын мөнх цас хэрхэн багасаж байгааг харж болно. Энэ нь цаг уурын дулаарлын шинж тэмдэг байх.
  • Гурав, дөрөвдүгээр дүрсэнд уул уурхайн салбарын хөгжлийг Таван Толгой, Оюу Толгойгоос харж болохоор байна.
  • Тавдугаар зурагт манай хилийн боомт Замын Үүд, урд хөршийн боомт Эрээн хоёрын өөрчлөлтийг харьцуулан харж болно. Хоёр орны өнгөрсөн хугацааны хөгжлийн дүр зураг гэж хэлж болохоор байна.