ИНФОГРАФИК: Ажлын бүтээмж болон уран сэтгэмжийг нэмэгдүүлэх өнгөнүүд
Ажлын байран дахь өнгөний зохицол нь хүний сэтгэл зүй, тэр дундаа ажлын бүтээмжид нөлөөлж байдгийг та мэдэх үү?
Тухайлбал, шар өнгө нь хүнийг эрч хүчтэй болгодог бол улаан өнгө нь зүрхний цохилтыг хурдасгаж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Судлаачид улаан өнгийг ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг хүмүүст тохиромжтой байдгийг баталжээ.
Харин ногоон өнгө уран сэтгэмжийг өдөөж, эв нэгдэлтэй байх, тайван амгалан байх сэтгэгдлийг төрүүлэх учраас хурал, хэлэлцүүлгийн өрөөнд тохирох сонголт гэж тодорхойлсон байна.
Дараах инфографикаас өнгө болон сэтгэлзүйн хамаарлыг харж болно. Хэрэв та ажлын байрандаа тохирох өнгийг сонгож амжаагүй байгаа бол үүнийг анхааралтай уншаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
