Монголбанкнаас валютийн ханшийн өсөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Лхагважав "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөс хэт хөөсөрсөн түр зуурын шинжтэй гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, санхүүжилтийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхээр болсон байна.
Монголбанк ханшийн энэхүү огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!