Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг танилцуулж, хэлэлцэж байна.
Хотын даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон 12 хөтөлбөрийг тусгажээ. Уг хөтөлбөрт НИТХ дахь АН, МАН-ын бүлгээс өөрчлөлт оруулах болон саналаа танилцуулав.
НИТХ дахь МАН-ын бүлэг: Үерийн бүсэд өртөх гэр хорооллын айл өрхийг нүүлгэх шилжүүлэх, явган иргэдийн зорчих замыг нэмэгдүүлэх, дөрвөн байршилд усан сан, хөв цөөрөм байгуулах, шахмал түлшийг хийн түлшинд шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах,
Эмч, багш нарын нийгмийн баталгааг хангах тухай оруулах, Шинэзуун мод хотыг их дээд сургууль, санхүүгийн төрөлжсөн дагав хот болгон хөгжүүлэх зэрэг өөрчлөлт оруулах саналтай байна.
НИТХ дахь АН-ын бүлэг: АН-ын бүлгээс хүний эрх, хүүхдэд ээлтэй төлөвлөлт хийгдсэн эсэхийг шалгуур болгож байгаа. Үйл ажиллагааны хөтөлбөрт онцгойлон анхаарал татсан гурван асуудал байна.
Улаанбаатар хот бие даан хөрөнгө оруулалт босгосон нь сайшаалтай ч уг хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт нь иргэдийн эрх ашигт нийцсэн, зөв зарцуулалттай байх ёстойг анхааруулъя.
Гэр хорооллын иргэд хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.
Амины орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгоно гэж тусгах нь зүйтэй.
Улаанбаатар хотын хөгжил, шинэчлэлд иргэдийн оролцоо саналыг орхиж болохгүй. Гэр хороололд нарны эрчим хүч үйлдвэрлэж, төв системд нийлүүлэх боломжтой болгох.
Хүүхдэд ээлтэй хотыг дэмжинэ зэрэг заалтыг нэмэх заалтуудыг нэмэх саналтай байна.
Төлөөлөгчид хотын даргаас асуулт асууж, хариулт авах үеэр төлөөлөгч Д.Бадарсан: Багануурт станц байгуулахад ямар үүрэгтэй байх вэ, бондын хөрөнгөөр хийх үү. Хөнгөн галт тэргээр Нисэхээс 7 буудал хүртэл явах байсан чиглэлийг яагаад өөрчилсөн бэ?
20,000 айлыг бүрэн орон сууцжуулахаар хөтөлбөрт тусгасан байна. Эдгээр айлын газар чөлөөлөлтөд 4-5 их наяд төгрөг зарцуулагдах байх, энэ мөнгийг хэрхэн шийдэх вэ? Хог шатаах үйлдвэр барих үеэр хотын хоёр талд 40МВТ хоёр станц байгуулна гэж байсан, энэ хэвээрээ юу?
Хотын дарга Х.Нямбаатар: Цагаан даваа болон Морингийн давааг түшиглэж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хог шатаах хоёр үйлдвэр барина. Эдгээр нь 10МВТ эрчим хүч гаргана. 2040 он гэхэд ажиллуулахаар хоёр үйлдвэрийн тендерийг зарлах гэж байгаа. Эрчим хүч үйлдвэрлэсний төлөө татаас өгөх байдлаар хэлэлцээр хийгдэх төлөвлөгөөтэй.
Чингэлтэй дүүрэгт Сэлбэ дэд төвийн 158 га газар чөлөөлөхөөс 1,700 айлын газрыг чөлөөлсөн. 12 дугаар сард олон улсын нээлттэй тендерийг зарлана.
Цаашид Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөд одоогийнх шиг их мөнгө зарцуулах боломжгүй.
Баянхошуу орчмын ногоон орон сууцны санхүүжилт УИХ-аар батлагдсан.
Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банкны санхүүжилтээр Ханын материалд 725 айлын орон сууцны асуудал шийдэгдэж, эхнийх нь ашиглалтад орсон.
Газар чөлөөлөлтийг бэлэн орон сууцаар солих газар нь Гандан, Ногооннуур.
Баянголын аманд баригдаж буй 2,008 айлын орон сууцаар Толгойт орчмын айлуудын хашаа байшинг солих эрх зүйн орчин бүрдсэн байгаа.
Сэлбэ дэд төвийг барих мөнгөө босгочихсон. Энэ сарын 21-нд нийслэлийн дансанд бондын 500 сая ам.доллар орж ирнэ. Энэхүү мөнгөө арилжааны банкуудад хадгалуулна. Гурван жилийн хугацаатай бонд гарч байгаа юм.
Зарим орон сууцны хөтөлбөрийг арилжааны болгоно.
Улаанбаатар хот эрчим хүч, дулаан хангамжийн гүнзгий дутагдалд орсон. Бөөрөлжүүтийн станц, 12 дугаар сард батарей хураагуурын станц ашиглалтад орчихвол энэ өвлийг тасалчихгүй давна.
"ДЦС-5" төслийг н.Дагдан дарга хариуцна. Хятадын компанийн хийсэн ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Уг станцыг "ДЦС-2"-ын хашаанд барих газраа нийслэлийн өмчид бүртгэж авна. Улаанбаатарын баруун хэсгийн дулаан хангамжийг нийслэл, зүүн хэсгийг ЭХЯ хариуцах асуудал яригдаж байгаа.
Морингийн даваа, Яармаг, Дэнжийн мянга зэрэг 10 байршилд дулааны тархмал эх үүсвэрүүдийг барьж төвийн эрчим хүчид нийлүүлнэ. "ДЦС5" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
ЭХЯ-ны эрдэмтдийн зөвлөлөөр Эмээлтийн эко аж үйлдвэрт баригдах станцын ТЭЗҮ-г батлуулсан.
Нийслэлийн том төслүүдийг ямар нөхцөл, хугацаа, тендерээр хэрэгжүүлэх талаар маргааш 10:00 цагт олон нийтэд зарлана. Эрчим хүчний төслүүд болон Төв цэнгэлдэх хүрээлэнг 40,000-50,000 хүний суудалтай болгохоор тендер зарлах гэж буй талаар мэдээлнэ.
Метрог дөрвөн жилийн хугацаанд барьж чадах уу?, дүүжин тээвэр төслийн явц, эдгээр нь түгжрэлийг хэрхэн бууруулах вэ? гэсэн асуултад тэрбээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!