Нэгдүгээр тойрог зам нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 километр урттай, 8-10 эгнээ, 9 километр гүүрэн байгууламж, хоёр км туннельтэй баригдана гэж нийслэлээс мэдээлээд буй. Уг төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол нэгдэл санхүүжүүлэхээр өнөөдөр гэрээнд гарын үсэг зуржээ.
Засгийн газрын тогтоолыг үндэслэж тус санхүүжилтийг Эрдэнэс Монгол гаргах аж.
Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөж, нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжих ач холбогдолтой байна.
2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 3-нд авто замыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Авто зам ашиглалтад орсноор хотын төвийн түгжрэлийг 20-25 хувиар бууруулах тооцоолол гарчээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!