Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож, баярын уур амьсгал аль хэдийнээ оржээ. Харин танд баярын ширээгээ засах, хайртай дотнын хүмүүстээ бэлэг бэлдэх гээд шинэ жилийн худалдан авалт хийх хэрэгцээ тулгарч байна уу? Тэгвэл Голомт банк бүх төрлийн кредит карт болон шинээр захиалсан Universe дебит картын харилцагчдадаа зориулан 2025.12.05-2025.12.31-ний хооронд “Hello 2026” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд та Голомт банктай хамтран ажилладаг томоохон байгууллагуудаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон шинээр захиалсан Universe дебит картаа ашиглан худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 30%, 50%-ийг буцаан авах боломжтой.
Universe дебит карт шинээр захиалах хүмүүс ЭНД дарж, картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу. Энэхүү урамшуулал нь зөвхөн урамшууллын хугацаанд шинээр захиалсан дебит картад үйлчлэхийг битгий мартаарай.
Санамж:
Хөнгөлөлт, урамшуулал болон картын нөхцөл, шалгууртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!