Уншиж байна ...

Энэ онд Энержи ресурс компанийн 140 ажилтан тогтвортой ажиллах гэрээний хүрээнд орон сууцанд үнэ төлбөргүй оржээ

ikon.mn
2 цаг 26 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Энержи ресурс ХХК 2025 онд Ажиллагсдыг суурьшуулах хөтөлбөрийн хүрээнд "Цэций хороолол 2А” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж, 150 айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулан, 140 ажилтныг тогтвортой ажиллах гэрээний хүрээнд орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулж, гэр бүлээрээ хамтдаа амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлжээ. 

Цаашлаад тогтвортой ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн нийт 33 ажилтанд орон сууц, 22 ажилтанд хашаа газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн байна.

Энержи ресурс ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх болон ажилчдын тогтвор суурьшлыг дэмжих зорилгоор  “Уурхайчин” гэр хороолол, “Цэций” орон сууцны хороолол зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.