Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв(ЭМХТ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-нд өнөөдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгт УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦТЭ болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, НЭМГ, есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга нар цахимаар оролцов.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжихийн хэрээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1,000 гаруй иргэд донорын хүлээх жагсаалтад байна. Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна.
Иймд цаашид “Тархины үхэл тодорхойлох баг”-уудын үйл ажиллагааг сайжруулж идэвхжүүлэх, амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцох үүднээс өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулав.
Амь, амьдрал бэлэглэгч эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны эрх зүйн орчин дахин шинэчлэгдэх шаардлага бий болсон. Монгол Улсад анх 25 жилийн өмнө 2000 онд Донорын тухай хууль батлагдаж байсан бөгөөд энэ хуулийн үндсэн санаа, агуулга нь цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зориулалттай байсан ба өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, батлуулахад бэлэн болоод байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна:
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!