Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад 160-200 хоног шаардагдана

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “20 минутын хот” зорилтын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өчигдөр ОБЕГ-т олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжлэх метроны талаар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна.

Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ. 

Өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгаа.

Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгаа" хэмээн ярив.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС