Уншиж байна ...

Японд татварын өрөнд хураагдсан Феррари автомашин дуудлага худалдааны үнийн дээд амжилтыг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Татварын өрөнд хураагдсан Италийн Феррари үйлдвэрийн автомашиныг нийтийн дуудлага худалдаагаар зарахад 171 сая иений ($1.1 сая) үнэ хүрч, энэ төрлийн худалдааны үнийн дээд амжилтыг тогтоосон тухай Японы Үндэсний Татварын Газар өчигдөр мэдээлжээ. Өөрөөр хэлбэл татварын өрөнд хураагдсан бүх автомашинуудын дуудлага худалдааны үнийн дээд хэмжээ болсон байна.

Токио хотын татварын салбар товчоо 1,500 км гүйлттэй, металл саарал өнгийн Феррари F12tdf загварын автомашиныг 71.3 сая иений ($462,000) эхлэх үнээр дуудлага худалдаанд оруулсан юм байна.

Тус товчоо энэ оны эхээр бас нэг Феррари автомашиныг 56.8 сая иений эхлэх үнээр дуудлага худалдаанд оруулаад 94.3 сая иенээр зарж байжээ.

Японы хуулиар хураагдсан эд зүйлсийг онлайн дуудлага худалдаанд оруулах замаар төлөгдөөгүй татварын өрийг барагдуулдаг юм.

 

Эх сурвалж: Kyodo News