Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол, Япон, БНХАУ-ын мэргэжилтнүүд био-анагаах ухааны салбарт хамтран ажиллана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн улс орнууд хүний эрүүл мэндийг сайжруулах, анагаахын шинжлэх ухааны хөгжлийг түлхэцтэйгээр хөгжүүлэх зорилгоор эмнэлзүйн шинжлэх ухаан ба био-анагаах, биотехнологи, зэрэг шинжлэх ухааны салбар, чиглэлийн хамтын ажиллагааг хангах талаар анхаарч байна. 

Монгол Улсын Их Сургууль (МУИС), Анагаах Ухааны Хүрээлэн, Өвөр Монголын Их Сургууль, Япон улсын Токиогийн шинжлэх ухааны болон технологийн хүрээлэн хамтран салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор  олон улсын биотехнологи, био-анагаахын анхдугаар симпозиумыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурлын зорилго нь биотехнологи, био-анагаахын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийг хэлэлцэх, инновацыг хөгжүүлэхэд чиглэжээ.

Тодруулбал 

  • Био-Анагаах ухаан
  • Биотехнологи
  • Хүрээлэн буй орчин сэдвээр санал солилцсон юм.

"Гурван улсын хооронд гэрээ байгуулснаар оюутан солилцоогоор суралцах боломж бүрдэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын талаар МУИС-ийн Шинжлэх ухаан, Биологийн тэнхимийн профессор Б.Батжаргал "Монгол, Япон, БНХАУ гурван орны хамтарсан анхдугаар хурлаар биотехнологи болон бие-анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх судалгааны ажлын талаар болон сургалтын талаар ярилцлаа.

Биотехнологийн шинжлэх ухааны ололт, амжилт нь хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй. Манай эрдэмтэд энд хийсэн ажлаа танилцуулахаас гадна олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсийн шинэ бүтээлтэй танилцаж байна.

Мөн гурван улсын оюутнуудыг хамтарсан сургалт зохион байгуулахаар гэрээ байгууллаа. Үүгээр манай сургуулийн оюутнууд Өвөр монголын их сургууль болон Японы Токиогийн институтэд зун болгон очиж, оюутан солилцоогоор судалгааны ажилд хамрагдах боломж бүрдэх юм" гэж онцоллоо.

Сүсүми Каживара: Эмэнд дасалттай мөөгөнцрийн эсрэг тогтмол арга хэмжээ авах шаардлагатай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Япон улсын Токиогийн шинжлэх ухааны болон технологийн хүрээлэнгийн профессор Сүсүмү Каживара "Манай сургууль байгуулагдаад удаагүй. Тиймээс энэ хуралд оролцсоноор олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна.

Бидний хувьд мөөгөнцрийн судалгааны тайлангаа танилцууллаа. Эмэнд дасалтай архаг мөөгөнцрийн улмаас олон хүн нас бардаг. Бид суурь судалгаа хийгээд шинэ эм үйлдвэрлэгддэг ч эмэнд дасалттай мөөгөнцөр, нян дарагдахгүй. Тиймээс байнга мэдээллээ шинэчилж, тэмцэх шаардлагатай.

Энэ ажилд бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж найдаж байна" гэсэн юм.

ФОТО