Газрын тосны салбарын тэргүүлэгч СОД МОНГОЛ ГРУПП ХХК 2023 оны үйл ажиллагааны үзүүлэлтээр МУ-ын Топ-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарч, 2001 оноос үргэлжилж байгаа амжилтаа бататгалаа.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран сүүлийн 24 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үндсэн үзүүлэлтийг чухалчлан Топ-100 аж ахуйн нэгжийг 2001 оноос шалгаруулж ирсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн 2023 оны үр дүнгээр Топ-100 аж ахуй нэгжид шалгарсан байгууллагын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулах энэхүү арга хэмжээнд Газрын тосны салбарт үйл ажиллагаагаараа тэргүүлэгч СОД МОНГОЛ ГРУПП ХХК нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болсон юм.
Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Сод Монгол Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 120 гаран шатахуун түгээх станц, 1500 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ чанартай шатахуун, тос, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж баяртай байдаг билээ.
Энэ бүх ололт амжилт нь манай үнэнч хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хөдөлмөрийн хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
Бидэнд итгэл хүлээлгэдэг эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтрагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсье.
ИЛҮҮ ХОЛЫГ ХАМТДАА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!