ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Жүр үр” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран ТОП-100 ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд шалгарсан хүнсний үйлдвэрлэлийн байгууллагууд дунд Үндэсний бялуу, бэйкери үйлдвэрлэгч “Жүр үр” ХХК ахин шалгарлаа. Шалгарсан 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн Яам, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал төлөлт, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого зэргийг шалгуур үзүүлэлт болгосон байна.

Тэгвэл “Жүр үр” ХХК нь:

  • Борлуулалтын орлогоор 88-т
  • Татвар төлөлтийн эрэмбээр 69-т
  • Даатгуулагчийн тооны эрэмбээр 12-т
  • Ашгийн хэмжээний эрэмбээр 52-т
  • Хөрөнгийн эрэмбээр 59-т тус тус тодорхойлогдон, нийт үзүүлэлтээр ТОП-34 дүгээрт эрэмбэлэгдэн амжилтаа ахиулсан байна.
зураг
 

“Жүр үр” ХХК нь 2023 ондоо:

  • Үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчдэдээ илүү ойртох зорилгыг эрхэмлэн ажилласан
  • Ажлын байрны тоог нэмэгдүүлэн, ажилтнуудаа аз жаргалтай ажиллах нөхцөл боломжийг сайжруулахын тулд цалин хөлсний түвшнийг нэмэгдүүлсэн
  • Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын түвшнийг нэмэгдүүлэн нийт # тэрбум төгрөгийн татварыг улсдаа төлсөн
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхдийн боловсрол”, “Хүүхдийн эрүүл мэнд”, “Хүүхдийн аюулгүй байдал”-д чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн төсөлт үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлж байгаа
  • Байгаль орчинд ээлтэй хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүч ашиглалт төдийгүй байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилт дэвшүүлэн ажилласаар байгаа нь Монгол Улсын ТОП аж ахуй нэгжээр ахин өргөмжлөгдөх үзүүлэлт болсон байна.
зураг
 

“Эх орны хөгжил дэвшилд үнэт хувь нэмэр оруулсан энэхүү амжилт бол зүрх сэтгэлээрээ нэгэн зорилго дор хамтарсан 1400 гаруй ажилтнууд, эрхэм хэрэглэгчид, хамтын ажиллагааг эрхэмлэгч харилцагч байгууллагуудын минь хамтын амжилт билээ” хэмээн тус компанийн удирдлагууд бахархал дүүрэн ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.