ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг кВт.ц нь 35-131 төгрөгөөр шаталсан байдлаар НЭМЭГДСЭН цахилгааны тариф өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны тарифын нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбарын санхүүгийн асуудал тун хүнд байдалд байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөс доогуур буюу алдагдалтай борлуулж байгаатай холбоотойгоор их хэмжээний алдагдал үүссэн. Тиймээс эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, үнэ тарифын асуудлыг авч үзэх шаардлага тулгарч байна.

Үнэ тарифыг авч үзэхдээ өөрийнх нь өртөгт хүргэхийг зорьсон. Ямар нэгэн ашиг тооцоогүй. Мөн хэрэглэгчдэд ачаалал аль болох бага хувилбарыг авч үзсэн.

Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, айл өрх, албан байгууллагууд энэ жилдээ хуучин үнээ мөрдөнө.

Цахилгаан эрчим хүчний тухайд аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт 30 хувийн өөрчлөлт оруулж байна. Айл өрхийн хувьд хэд хэдэн шинэ аргачлалыг оруулж ирж байгаа.

Нэгдүгээрт, хэрэглээнээс хамаарсан шаталсан тарифыг шинээр мөрдүүлж эхэлнэ. Хэрэглэгч эрчим хүчний хэрэглээнээсээ хамаараад өөр өөр үнээр төлбөрөө төлнө гэсэн үг.

0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг одоо 140 төгрөгөөр тооцож байгаа. Үүнийг 175 төгрөгөөр тооцно. 150-300 кВт.ц хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр тооцно. 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг өртөгт нь буюу 285 төгрөгөөр тооцох тооцооллыг хийсэн.

Илүү ойлгомжтой тайлбарлавал, тухайн айл сард 350 кВт.ц цахилгаан хэрэглэсэн бол эхний 150-ыг нь 175 төгрөгөөр, 150-300 хүртэлхийг 256 төгрөгөөр, түүнээс илүү гарсан 50 кВт.ц-ыг нь 285 төгрөгөөр гэж шаталсан тарифаар тооцно.

Ахуйн хэрэглээний цахилгааны 1 кВт.ц-т 35-131 төгрөгийн өөрчлөлт орсон. Монгол улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 46 хувь нь 0-150 кВт.ц-ын хэрэглээтэй, 40 хувь нь 150-300 кВт.ц-ын хэрэглээтэй. Үлдсэн 15 хувь нь л 300 кВт.ц-аас давсан хэрэглээтэй байдаг.

Мөн оргил ачааллын тарифыг шинээр гаргаж байгаа. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсээд гурван тарифт тоолуулаар тооцуулна гэвэл шөнийн тариф нь илүү хямд байх нөхцөлийг тооцсон.

Түүнчлэн цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхүүд байгаа. Тиймээс гэр хорооллын айл өрхийн шөнийн хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэвээр үргэлжлүүлэхээр шийдсэн. Энд 220 Вт-ийн сүлжээнд холбогдсон айл өрх 700 кВт.ц, 380 Вт-ын сүлжээнд холбогдсон айл өрх 1,500 кВт.ц хүртэлх хэрэглээгээ 100 хувь хөнгөлүүлнэ. Түүнээс илүү гарсан хэрэглээгээ 50 хувь хөнгөлүүлдэг журам үргэлжлэн мөрдөгдөнө.

Цахилгааны үнийн өөрчлөлт 2024 оны арваннэгдүгээр сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө” гэлээ.  

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ТЭНЭГЛЭЛ
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
25
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
104 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сайшаалт Ерөөлт [202.126.91.152] 2024/11/18
....ДАВАРСАН АМЬДРАЛГҮЙ ШИЙДВЭР..
0 | 0 Хариулах
баячуудыгаа л харж үзээд байна уу [122.201.27.246] 2024/11/18
тэнэгтээд байгаарай, орон сууцны айл 150 кВт цаг сард, хувийн хаустай баячууд 1,500 кВт буюу 10 дахин их цахилгаан үнэгүй хэрэглэнэ, мөнгөтэй ч тэд нар нарны панел тавихгүй л байгаа байхгүй юу баячууд хаха ихэнх улс төрчид өөрсдөө байгаа
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.75] 2024/11/17
ireh jil dahij nemne
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.192] 2024/11/17
Хулгайлж шоуддаг дарга цүнхчидээсээ эхлэхгүй бол тамын тойрог хурдан томорч хурдална
2 | 0 Хариулах
Шарав [202.126.89.130] 2024/11/17
Цах хулгайлах 100 гаруй арга байдаг гэж эрчмийхэн ярьдаг үүнийгээ зогсоохгүй бол үр дүнд хүрэхгүй Хяналт хатуу хариуцлага байх хэрэгтэй Тоолуураас гадуурах бүх холболтыг илрүүлж тогтоох эздэдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй Ингэж байж үр дүнд хүрнэ үүний дараа үнэ буулгах амуудал яригдана биз дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/11/17
НҮҮРСНИЙ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ТҮЛШ ШАТХУУНЫ Х БОЛОН БУСАД БҮХ ЗҮЙЛ. НЭМЭГДЭНЭ. ЗАА ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭГДЛЭЭ ГЭЭ ЗҮҮДЛЬЕ . ЦАХ ҮНЭ 30 ХУВЬ НЭМЭХ БУСАД БҮХ БАРАА30 ХУВЬ НЭМЭХ .. ЯЛГААГ НЬ ОЛОХГҮЙ БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/11/17
Нэгэн том станцын дарганцар лагерь дээрээ станцын логотой хувцастай ажилчид машин техник үе үе авчирч зүлэг ногооноос эхлээд бүх Л зүйлээ хийлгэнэ . Энэ зардлыг дарганцар хармаанаасаа төлдөг....болчихвол одоо дүүрч
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/18
Зургийг нь аваад сошиалд тавьж бай, данх дор нь огцруулна гэсэн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/11/17
ИДЭЖ УУЖ ЦУСАЛДАГАА ЯНЗЛАХГҮЙ БОЛ ЯМАРЧ НЭМЭРГҮЙ. ТЭНД СОЦИАЛИЗМИЙН ҮЕИЙ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ . НЭМЭГДСЭН ЗҮЙЛ НЬ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН АВИЛГА ХУЛГАЙ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН . ҮНЭ НЭМЭЭД Л ТЭД ИДЭЭД Л ЯВААД БАЙХ УУ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.239] 2024/11/16
Zasgiin gzr ogtsor!
2 | 0 Хариулах
МАН гичийнүүд үхээрүүд зайл, [66.181.160.56] 2024/11/16
МАНдаа хайртай МАНаараа бахархдаг гээд л сууж байхаасдаа. уул нь эрчим хүч дулааны байгууллагуудын алдагдлыг гол шалтгаан нь МАН хулгайчуудын тонуул хулгай шахаа тендер нэртэй дээрмээс болж байгаа шүүдээ. хүүрэнсүгийн засгийн үед монголд байдаг бүх под станцуудын нэгэнд ч таарахгүй сэлбэгийг баахныг худалдаад авчихсан хэрэг гарч байсан, гэмтэл засах сэлбэггүй хэрнээ хэрэггүй хог асар өндөр өртөгөөр худалдаж авч байгаам. псдаа. зүгээр л бүгдийг хувьд шилжүүл, үнэ тарифаа чөлөөл, зах зээлийн өрсөлдөөнөөр явуул лалруудаа магадгүй одоогийн өртөгөөс ч хямдрах бололцоотой болно.
11 | 0 Хариулах
Zochin [139.5.218.82] 2024/11/16
Эрчим хүчнийхэн байхгүй байхад ирж тоолуурын заалт авдаг, эсвэл ирээгүй байж дүйцүүлж бичдэгээ одоо болино биз. Заалт нь үнэ нэмэгдэх хэмжээнд хүрээгүй байхад их бичээд өндөр тарифаар тооцоод байгаа юм шиг санагддаг. Одоо заалтыг хүмүүсээр нь баталгаажуулж байгаарай.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/18
Ухаалаг тоолуур тавиад эхэлчихсэн, одоо хүн ирж бичихээ больж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.183] 2024/11/16
Намууд эвссэн байгаа дээр хурдхан цахилгаан, дулааны үнийг нэмж түшмэдийн өсөн буй зардлыг нөхөх мэргэн ухаан МАН гаргаж байгаа юм биз дээ. ХҮН-ын дарга нь том тушаалд суучихсан эрчим хүчний реформ буюу цахилгаан, дулааны үнийг нэмээд, эрчим хүчний салбарыг хувьд шилжүүлэх зорилготой тухай яриад орон нутгийн сонгуульд намаас нь нэг ч хүн гарсангүй. Өндөр албан тушалд суучихсан АН-ын нэг нь болохоор халамж тэтгэмжийг танах тухай бас ярьсан санагдана.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.179.122] 2024/11/16
Эрчим хүчний салбарын цавчаа, шахаанаасаа салаагүй цагт үхсэнийх нь РЕФОРМ байдгийн.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.191] 2024/11/16
Цахилгаан дулааны үнийг бодит өртөгт нь хүргэж нэмсэн байна. Үүнийг зарим хүмүүс яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бид зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил болж байгаа шүү дээ. Алдагдалтай үнээр бүтээгдэхүүнээ худалддаг эрчим хүчний салбараас өөр салбар хаана байна. Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд нүүрс худалдаж авах, тоног төхөөрөмжүүдэд засвар хийх мөнгөгүй болсныг эрхбиш хүн болгон мэдэж байгаа байлгүй. Үнэ нэмүүлэхгүй гэж тэмцэх нь цахилгаан станцуудаа зогсооно гэсэнтэй агаар нэг асуудал. Тэгээд тэмцээч дээ. Улс орон гэрэл цахилгаангүй хөлдсөн хойно хариуцлагыг тэмцэгчид хүлээж чадах юм уу. Аливаа юманд ухаантай хандах хэрэгтэй. Галаар тоглож болохгүй байхаа. Ухаантай хүлээцтэй байцгаая гэж хэлмээр байна.
1 | 8 Хариулах
Зочин [66.181.191.183] 2024/11/16
Төрийн аппаратын өсөн нэмэгдэж буй зардлаа багасгавал цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагагүй болно. Төсвийн өчнөөн үр дүнгүй зардлаа танахыг урьтал болохгүй ард иргэдээр ачааг нь үүрүүлэхээ больвол таарна.Зөвхөн УИХ-ын гишүүдийн тоо яаж нэмэгдлээ? Дагаад гадаад томилолтын зардал нь олон хувиар нэмэгдсэн гэж гараад байсан даа. Суудалтай намуудад өгдөг мөнгө талийж өгсөн биз.Бүх түвшний түшмэдийн тоо ч нэмэгдсэн. Дагаад элдэв хурал семинарт суух, "туршлага судлах" нэрийдлээр аялдаг зардал нэмэгдэнэ. Алдагдалтай ажилласан төрийн өмчийн компаниудын дарга нар өндөр шагнал хүртдэг тухай гараад байсан шүү.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.25.35] 2024/11/17
Бодит бишээ. Миний мэдэхийн гэр хороололд цахилгааны утсыг их ойрхон 2 удаа сольсон. Яагаад ийм сайн утсыг сольж бгаа юм бэ гэж асуухад цаанаасаа гэж бсан. Энэнийг юу гэж ойлгох уу. За захиргааны том бүтэц. Хэрэггүй орон тоо. Шөнийн хөнгөлөлт 220в-д 700квт, гэтэл380в 1500 квт ер нь тооцоололгүй ажлаа явуулдаг
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.9] 2024/11/16
Цахилгаан бол яалт ч үгүй тухайн айлын хэрэглээгээр хэмжигдэнэ. Дулааны төлбөр гэдэг бол цэвэр луйвар явж байгаа. Дэлхийн дулааралтай холбоотойгоор монголд цаг агаар өөр болж байр , орон сууцны халаалтыг эхлэх , дуусах хугацаанд нэг , хоёр сар хүйтэн ус хоржигнотол гүйлгэж байгаад л халаалт өгсөн нэрээр төлбөр авдагийг болиулар хэрэгтэй. Ингэхийн тулд дулааны тоолуур хурдан тавиулаа. Ирэх намар гэхэд юун цахилгааны төлбөр дулааны төлбөр тэнгэрт гарна шүү.
11 | 0 Хариулах
Zochin [139.5.218.82] 2024/11/16
Яг үнэн. Хэрэглэсэн хэрэглээгээрээ төлбөрөө төлж баймаар бнаа. Ирэх жил болтол бүх айл өрхөө тоолууржуулах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.29] 2024/11/16
Наад ТӨҮГ даа цомхотгол доо зардлаа хэмнэ тэгээд дараа нь тогоо нэм
8 | 1 Хариулах
Зочин [202.126.90.156] 2024/11/16
Үнэндээ нэмэх шаардлага байхгүй шүү баахан ажил үүрэг давхардсан нэгжүүдийн цалин хөлс дарга нарынх нь тансаглалын л төлбөр.ковидын үeд болоол байсан даа улс төлсөн нэртэй.хэзээ ч төлөхгүй ш дээ улс.ахмадын зээл тэглэсэн нэртэй хий бичилт шиг л болоо биз
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.114] 2024/11/16
МАН мандтугай
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.241] 2024/11/16
Сөрөг хүчин АН хамтарсан ЗГ-аас гарах гэж байна гэхийн‼
5 | 0 Хариулах
Zochin [139.5.218.82] 2024/11/16
Гөлөг царайтай Гантөмөрийг харахад гарах санаа байхгүй ээ тэр лав. Яаж ийж бгаад хувьдаа хэдэн юм завшчий гэсэн царай даа.
4 | 0 Хариулах
Зочин [172.58.164.200] 2024/11/16
Ehleed 5 r tsahilgaan stantsaa barichaad tog tasalh hyazgaarladgaa bolichood nembel bas oilgohson yamarch nemelt eh vvsgvvr bariagv bj tsahilgaanaa togtmol ugdgvi bj nemne geheer mungu tulj bgaa bid asuudalgvigeer tsahilgaanaa hergeldeg baimaar bn bais gd l taslaad l
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.241] 2024/11/16
44 хувиар нэмжээ. Дарга ажилчид нь цалингаа 100 хувиар өсгөсөн гэх cуpaг байна
5 | 0 Хариулах
Зочин [66.181.190.208] 2024/11/16
Энэ нэмэгдсэн зөрүү чинь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 1 кв.ц ын 8.9 центээр хийгдсэн гэрээнд зориулагдан төлөх төлбөр. Үнэ нэмэгдлээ гээд эрчим хүчний систем дээрдэхгүй. ХҮҮК ХААН, ЖОНХУУ 2 ын иргэдээ шулах , дарамтлах технологи одоо хүртэл яваад байна. ДАНХАНОВ тэнэг бол зөвхөн гүйцэтгэгч. Гацаа Чойжилсүрэн дундын завшигч, татварын мөнгийг идэгч хувалз. Энэ ЗГ-ыг огцруулбал жаахан ч гэсэн асуудал багасна. Ер нь ХҮҮК ХААН, ЧОЙЖИЛСҮРЭН мэтийг төрөөс зайлуулж байж л жаахан гэрэл гэгээ үзэх болов уу
10 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/16
Баярлалаа, МАН
4 | 0 Хариулах
Зочин [220.195.67.201] 2024/11/16
Тэр сэргээгдэх эрчим хүчний дэмжих төлбөрөө нэмж авдагаа болих хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.156] 2024/11/16
Тэр нэг сэргээгдэх эрчим хүч гэдэг юмний төлбөрөө хүчээр авахаа болио.нийтийн эрчим хүчинд нийлүүлсэн бол тэр нийлүүлсэн хэрэглэгч нараасаа ав.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.57] 2024/11/17
Суурь үнэ гэх шулаагаа ч бас больчих.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.182] 2024/11/16
Дундаж дундаас доогуур ард иргэдэд дэндүү Халгаатай төр бүрдэж дээ ядууралын тоогоо нэмэх гэж цахилгаан дулааны үнийг нэмж байгаа бололтой зээлтэй орон сууцны иргэд улам хэцүүдэх нь дээ
7 | 0 Хариулах
Зочин [139.5.217.50] 2024/11/16
Доржханд гэж бузрыг сонгосон хүмүүс өөрсөндөө л гомдоорой. Нэмлээ гээд дээрдэх ч үгүй салбар. Нэмэхээс өөр өөрчлөлт ч хийж чадахгүй ш дээ. Муу новш
11 | 1 Хариулах
Дөнгөж сая [202.126.91.226] 2024/11/15
Протестующие в Абхазии захватили здание парламента.
6 | 1 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/11/15
Одоо ганц вариант үлдсэн нь ОЭ ийг ахтай нь огцруулах. Өөр арга байхгүй. Одоо бүх бараа үйлчилгээний үнэ автоматаар нэмэгдэнэ. Амьжиргаа унана.
10 | 1 Хариулах
Зочин [139.5.217.50] 2024/11/16
Тэр хамаагүй ээ, тэнэг ээ
1 | 4 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/11/16
Муу Ху буюу Хулгайч нам-МАН-ын хошного долоогч. Юмны чинь үнэ нэмэгдээд улам Улны царайлаад, утаандаа хордоод, гудамжиндаа түгжрээд, машиныхаа дүгаарыг шагын үнээр аваад жаргаарай улны халтар Үхэр Тэнэг Монголоо????
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/11/15
Хөөрхий дөө дорой ноомойгоороо ард түмэн л авлигачдын идсэн уусан хөрөнгийг төлж, баян чинээлэг иргэдийнхээ ачааг нь үүрэхээр боллоо.
10 | 0 Хариулах
ГанОчир [202.126.89.202] 2024/11/15
Өрхийн цахилгааны үнэ 2 дахин нэмэгдэж байна!! Өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба өнөөдрийг хүртэл 140 төгрөгөөр тооцон дунджаар нэг өрх сард 30800 төгрөг төлж байсан бол шинэ тарифаар сарын 56320 төгрөг төлнө.
12 | 0 Хариулах
Зочин [202.126.89.202] 2024/11/15
Зам тээврийн яамыг энэ хүн хариуцдаггүй гэж үү? ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан: Дотор олон юм хуцсан байна лээ. Та нар тэр хариуцдаг эздээс нь асуу. Та нарыг яам руу оруулсан харуулыг би хөөж явуулна та нар тэр хүнийг ажилгүй болгосон шүү...
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.202] 2024/11/15
Энэ маны нөхдүүд нэг л ёозгүй болоод бна даа Аргагүй л энэ үйлдлээрээ хулгайчид гдгээ л харуулж бгагаа ойлгож бга болуу Энэ засгийн газрыг огцруулмаар бна даа.
8 | 0 Хариулах
Шилэн Цогоо [202.126.89.202] 2024/11/15
ХҮН нам тог цахилгааны үнэ нэмж байгаа шүү!!!! Доржхандын хийсэн ажил шүү!!!!
10 | 1 Хариулах
zochin [66.181.181.183] 2024/11/16
Мэдрэлээ
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.202] 2024/11/15
чойжилсүрэн ф***г зайлуулаачээ. эх үүсвэр барихгүй байж яаж 1 кв.ц.цах үнэ нэмж чадаж байнаа
11 | 0 Хариулах
Зочин [202.126.89.200] 2024/11/15
🟠 Цахилгааны үнийн нэмэгдэл өнөөдрөөс үйлчилж эхэлнэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.253] 2024/11/15
Хэзээ ч жагсаалд оролцож үзээгүй юм. Харин одоо энэ засгийг огцортол нь тэмцнээ!!! Авилгач, нүүрсчдээсээ энэ мөнгөө гаргуул!!! Ард түмний баялагийг хувааж идэж, цадаагүй новшнууд арай дэндүү даварч байна. Харлаа, хүлээлээ, тэслээ. Одоо бүх юмны үнэ өсч мөнгө цаас болж, энэ улс элгээрээ хэвтэх нь. Оюунэрдэнэ, Доржханд, Чойжилсүрэн 3-г эхний ээлжинд огцруулья. Тэмцэя Монголчуудаа!!! БОСЬЁ!!!
13 | 1 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/11/16
Ха Ха Гөлөг царайлсан Ард Түмэн штээ. Ёстой жагсаж огцруулж харагдаач. Цахилгааны үнэ нэмэнгүүт Чойжилсүрэнгийн хэдэн найзууд цөм баяжина штээ. Чойжилсүрэн өөрөө ч баахан мөнгө шаана сонгуулийнхаа шархыг нөхнө. Юмны үнэ нэмэгдээд жижиг дунд үйлдвэрүүд дампуурна. Жаргалтай УБ-ын ард түмэн тэгээд жаргавой!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.197] 2024/11/15
Муу хулгайчууд төсөвөө багасахгүй байж ард түмний халаас руу гараа дүрж байхийн. Данхан төсөвөө танахад цахилгааныг нэмэх шаардлага байхгүй гэж бодож байна
17 | 0 Хариулах
DMNN [202.126.89.197] 2024/11/15
ЭНЭ ЦАЙРСАН ЦАГААНДАА ГАРСАН АВЛИГАЧДЫГ ШОРОНД ОРУУЛАХ ЁСТОЙ. ТАНИЛЦ: ХОТЫН ГААЛИЙН ТОЛГОЙ БАЯН ЭМЭГТЭЙ БАЙЦААГЧИД.
16 | 1 Хариулах
Зочин [202.126.89.197] 2024/11/15
Oo aldgiin bna
7 | 0 Хариулах
иргэн [103.57.95.53] 2024/11/15
цахилгааныг аль хэдийн нэмэх бсн иаг харанхуй л болохгүй гэж бга бол?' 10 дахин нэмсэн ч багадна яг Куба шиг л болохгүй гэж бга бол!
1 | 12 Хариулах
medehgui baij bvltereed bain shuu hoo. [202.131.225.197] 2024/11/15
cham shig maluud tog tsahilgaan yrihgui l dee. Kuba bol aral deer baidag neg ulsiin dotoroo sistemtei uls l daa. Mongol bol orostoi tsahilgaan shugam svljiigeer tubiin bvsdee bolon baruun aimaguud holvogdson bol omongovi aimagiin hanbogd sumiin oyuintolgoi uurhai jild 150 say dollariin tog hyatadaas avdag yum daa. deer hyatadaas mongoliin 6 hiliin boomt tog tsahilgaan abdag yumaa..medehgui yumaa bitgii burj bai onigoo shu. manaid stansuud unlaa gehed orosoos erchim hvch abaad sergeej chadan shuu malaa..
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.197] 2024/11/15
"ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү нь гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД" нийтлэлээс👇 🔴 "...Эхнэр М.Нацагсүрэн нь “Фэйрмон энд гоулдфлинч” гэж уран зургийн худалдаа, онлайн худалдаа зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг компанитай, “Моннис” цамхагийн хажуугийн “Central Park”-т “Лхам” галерейг ажиллуулдаг. Тэрбээр сав л хийвэл Европ нисэж Парис, Цюрихээр байнга зугаалж, аялж байдаг дээдсийн хүрээний хатагтай...." 🔴 "...Э.Жононбаярын нууц амраг гэгдэх Я.Хонгорзул нь Chanel, Hermes, Dior гэх мэт дэлхийн аль үнэтэй luxury брэндүүдээр гангарч, 2024 оны “G Class” унаж давхидаг бөгөөд Зайсан, “Ривер гарден” хавиар тэрбум, тэрбумын байр худалдан авч тансагладаг, хосууд “Асем Вилла”-д Ж.Оджаргал ерөнхийлөгчийн зиндааны хаусанд амьдардаг..." Нийтлэлийг дараах холбоосоор уншина уу. https://www.reelnews.mn/a/1225
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.249] 2024/11/15
Цахилгааны үнэ нэмчихлээ. Одоо бүх юмны үнэ нэмэгдэнэ. Чойжилсүрээн! хагартлаа баяжсан новш минь 9-н үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй чамд дахиад иргэдээ шулах хүсэл байна тээ! ЭНИЙГ ЗАЙЛУУЛЖ ЧАДАХ ҮГҮЙГЭЭ ИРГЭД НЬ НЭГ ТАЛДАА ГАРЧ БАЙГААД ҮЗЭХ ҮҮ?
12 | 0 Хариулах
Иргэн [202.126.91.152] 2024/11/15
Яг 9 н үеэрээ идээч ккк 3дахь үень үгээгүй гуйлгачин болдог юм оо
5 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ХИЙМЭЛ ДАГУУЛ ГЭЖ БАС МӨНГӨ ИДЭХ ГЭЖ БАЙНА. ӨНӨӨХ ХИЙМЭЛ ДАГУУЛ НЬ НОГООН АВТОБУС ШИГ УЛСЫН НУУЦАД ОРЧИХСОН БАЙНА. 1 ИХ НАЯД ТӨГРӨГ. ЗАРИМ ГИШҮҮД ҮНЭН ЮМ ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ. ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ ГЭЭД БАЙДАГ ТЭР ХИЙМЭЛ ДАГУУЛ НЬ ӨНӨӨДӨР БАЙНА УУ ГЭЖ АСУУЖ БАЙСАН. ХАРИУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЭНЭ МЭТ ТӨСВИЙН МӨНГИЙГ ИДЭХ ГЭЖ БАЙНА. ОДОО ЖАГСНАА.
12 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХИЙМЭЛ ДАГУУЛ ГЭЖ СОЛИОРЧ БАЙХААР ЦАХИЛГААН СТАНЦАА ШИЙДЭЖ БОЛОХ БАЙСАН. МӨН ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН НӨАТ БУЦААН ОЛГОЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ 5% ХҮРГЭЖ БОЛОХ БАЙСАН. ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛД МӨНГӨ ҮРЖ ТӨГРӨГӨӨ ЦААС БОЛГОХ АЖИЛ ХИЙЖ БАЙНА. ОДОО ОГЦОРСОН НЬ ДЭЭР ШҮҮ.
22 | 0 Хариулах
Зочин [202.126.88.209] 2024/11/15
Алт зэсийн Оюутолгойгоос эхэлсэн төв судал Өмнийн говь Дархан цаазат говь, Алтайн говь, 33 говийг дамжиж бна. Үүнийг дагасан Хятадуудын шуналын гар хөл болсон Монголын улстөрчид их бна.
13 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.218] 2024/11/15
ЗА ИНГЭЭД БҮХ ЮМНЫ ҮНЭ 30% АВТОМАТААР ӨСЛӨӨ...САРД 2,0 САЯ ТӨГРӨГӨӨР АМЬДАРДАГ БАЙСАН АЙЛ ОДОО 2,6 САЯААР АМЬ ЗУУНА ГЭСЭН ҮГ.... ЗАРЛАГА ШУУД 600,000-Р НЭМЭГДЭНЭ....ИРГЭД 30% БУЮУ 600,000-Р ЯДУУРНА ГЭСЭН ҮГ ДЭЭ...ОЛОН АЙЛ ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД АВТОМАТААР ШИЛЖИНЭ....
18 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/11/16
Яахав даа. Өөрсдөө ийм хулгайч луйварчидаа сонгоод толгой дээрээ өргөмжилсөн юм чинь. Тэгээд зовоод байж бай. Тэнэг ард түмэн Үхэр тэнэгүүд юм чинь. Харин ч зовлон даадаг юм шиг байгаа юм.
3 | 0 Хариулах
ГанОчир [202.126.88.209] 2024/11/15
Khurelsukh Ukhnaa , Гомбожавын Занданшатар , Oyunerdene Luvsannamsrai, Дашзэгвийн Амарбаясгалан , Долгорсүрэнгийн Сумъяабазар , Х.НЯМБААТАР энэ 6 хулгайч байгаа цагт наад нүүрсний хулгайн хэрэг чинь хэзээ ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй ээ. Гол хулгайч нар нь эд нар юм чинь‼️ Comming soon.... #ураны хулгай
16 | 0 Хариулах
Зочин [202.126.88.209] 2024/11/15
Хөөрхөн заль гаргажаан шүү халаалт зогссоны дараа хэн ч анзаарахгүй намар халаалтын үнэ нэиэгдээд гараад ирэхээр гэнэт сандралдахад аль хавар нэмэгдсэн гэж хэлэх үгтэй
13 | 0 Хариулах
Зочин [202.126.88.209] 2024/11/15
"ТОП 100"-гийн хүндэтгэлийн ёслолд Ерөнхий Сайд оролцсонгүй https://sonin.mn/newsDetail/6621
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.151] 2024/11/15
Эрчим хүчний сайд нь хувьдаа 660 мВТ-ын цахилгаан станц бариад энэ ашиг сонирхлын зөрчил биш үү...ТТ цахилгаан станц руу гараа тохойгоо хүртэл дүрчихсэн ийм сайдыг огцруулах болоогүй юу...энэ улсад чинь мөнгөтэйд нь хууль үйлчлэхээ болилоо.Данхаа энэ Чойжилсүрэнгээ огцруулаа
17 | 0 Хариулах
Зочин [66.181.179.57] 2024/11/17
Огцруул
1 | 0 Хариулах
💩 [202.126.90.207] 2024/11/15
Delhiid n1 nuurstei,tsahilgaan amerkaas ih unetei
8 | 0 Хариулах
Зочин [66.181.186.233] 2024/11/15
1 өрхийн цахилгааны төлбөр 15000 орчимоор нэмэгдэнэ гэнэ үү. Дагаад тэгээд талх тарианаас нь өгсүүлээд өсөхөөр үхэрүүд ойлгох бизээ
14 | 0 Хариулах
зочин [66.181.164.3] 2024/11/15
Энэ Доржханд гэдэг нөхөр хужаа санаатай дотогшоо бодолтой новш байсан байна шүү дахин төрд гаргамааргүй гар байна.МАН-г хүссэнээрээ хөдөлгөж байна
19 | 1 Хариулах
Зочин [124.158.125.103] 2024/11/15
Сагсалзсан өөрийн толгойгүй балай нөхөр
12 | 0 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/11/15
Зөв дэмжиж байна. Хувиа бодсон бэртэгчингүүд л үүнийг эсэргүүцнэ.
2 | 8 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/11/15
Зөв дэмжиж байна. Хувиа бодсон бэртэгчингүүд л үүнийг эсэргүүцнэ.
2 | 10 Хариулах
Зочин [66.181.186.233] 2024/11/15
Данхайсан төр...данхан толгойт 2ыг буулгахгүй бол
14 | 0 Хариулах
зочин [66.181.164.3] 2024/11/15
Сахил хүртээд шал дордов гэгчээр 126 гишүүнтэй болсон биш эрхэм гишүүдийн тансаглалын мөнгийг ард түмэн л бэлдэж өгөх нь дээ.Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг монгол улс мөхөхөд ойрхон ирлээ дээ хөөрхийы
16 | 0 Хариулах
Зочин [66.181.190.208] 2024/11/15
Данхана Гацаа Чойжилсүрэн нарыг хамгийн түрүүнд зайлуулаачээ. Иргэдийн татварын мөнгийг цусалж ханадаггүй юм уу энэ өмхий Дөрвөд. Хүрэлсүх ээ яасан их шуналтай юм ханадаггүй юм уу гэж эфирийн урд жүжиглэхээр нь хичнээн их итгэсэн бэ...муусайн хулгайчдыг бүгдийг нь туг тахих сан
11 | 0 Хариулах
Зочин [122.201.31.196] 2024/11/15
Чойжилсүрэнд хамаагүй угаасаа хүчээр барьж байхаар эртнээс бага багаар нэмэх ёстой байсан юм
0 | 9 Хариулах
Зочин [202.126.89.197] 2024/11/15
Hamaagui ym bol suudlaas ZAILAACH
7 | 0 Хариулах
иргэн [103.57.95.53] 2024/11/15
3 дахин нэмээ хэт бага бга ш дэ гар утсандаа 100 100 мянган төгрөг төлдөг атлаа хамаг юмаа хиылгэлэг цахилгаандаа 40-50 хан мянган төгрөгөнд унждаг!
2 | 16 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ЧИ ЗӨВХӨН АЙЛ ӨРХӨӨР ХАРЖ БАЙНА. УЛС ОРНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААР ХАР. ХҮН БОЛГОН УТСАНДАА ТЭГЖ МӨНГӨ ЗАРДАГ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. БИ САРДАА УТСАНДАА 20К ЗАРДАГ. ХАРИН ТАТВАРТ 600.000₮ ХУРААЛГАЖ БАЙНА. ОДОО ГАДУУР ХООЛЛОХ Ч ХЭЦҮҮ БОЛНО ҮС ЗАСУУЛАХ ТАЛХНЫ ҮНЭ ХҮРТЭЛ ӨСНӨ ШҮҮ ДЭ ЭРГҮҮ МИНЬ.
12 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСНӨ. ТАТВАР БУУЛГАЖ ШИЙДЭЖ БОЛОХ БАЙСАН.
10 | 0 Хариулах
зочин [66.181.164.3] 2024/11/15
Одоо тогны хулгай дийлдэхээ болино доо.За за эргэн тойрон дүүрэн тогны хулгайч нар байхад үхсэн яадгийн тог хулгайлнаа
4 | 0 Хариулах
зочин [66.181.164.3] 2024/11/15
200.000 төлдөг шүү цахилгаандаа чи л 40.000 төлдөг юм байгаа биз бага мөнгө төлдөгөө хэнд гайхуулаад байгаа юм.Энд намын троллууд их байх шиг байна та нар хаягдахаараа цусаар уйлнаа гайгүй хахаха
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.64] 2024/11/15
Гар утсанд 100 мянган төгрөг төлдөг нэг ч хүн мэдэхгүй юм байна. Ихэнх нь сүлжээндээ үнэгүй ярих 15 мянган төгрөг төлдөг биш үү? Баян тарган авилгагч нартай нөхөрлөдөг хүн үү?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.57] 2024/11/17
Утасгүйчүүд бий.
0 | 0 Хариулах
хүннү [202.9.47.42] 2024/11/15
Энэ одоо юугаа солиороод байгаа юм? Цахилгаан халаалттай айлууд 700-1500кВт-тог хэргэлсэн бол 100 хувь чөлөөлнө гэж юугаа тонгосоод байгаа юм? Ийм байхад эрчим хүч яаж алдагдалгүй ажиллах юм? Энэ айлуудын тогны мөнгийг бидний одоо төлдөг 150₮ дээр тэдний 106₮ нэмэж 256 төгрөг болгож байгаа юм уу? Ингэж болдог юм уу? Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй бол бид үхлээ хатлаа гээд байсан нь худлаа болох нь. Цахилгаанаар халаадаг айлуудын тогны мөнгийг биднээр төлүүдэг болсон байна.
11 | 0 Хариулах
Зочин [103.57.95.64] 2024/11/16
Цахилгаан халаалттай айлууд гэдэг нь цэвэр агаарт үнэтэй том хаусанд амьдардаг баячууд байлгүй. Баян хүн улам баяжина, ядуу нь улам ядуурна гэдэг билүү?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.57] 2024/11/17
Яг үнэн. Хэрэглэгчид дээ тэгш биш ялгавартай хандаж байна.
0 | 0 Хариулах
Latin 49 [59.153.115.194] 2024/11/15
126 mangasiig tejeeh hund uureg onogdson bas orosiin dainiig sanhuujuulehiin tuld 1,5 terbum dollar orost ugsun. azgui buguud mulguu ard tumen
2 | 0 Хариулах
Latin 49 [59.153.115.194] 2024/11/15
odoo yahav orosuudiin doodohiig huhuh durtai uls hohirood l baij baihaas.
0 | 3 Хариулах
200к төрийн албан хаагч [103.99.103.99] 2024/11/15
бид 3.5 сая хүн амтай ч 200к төрийн албан хаагчтай. Төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийдэг. Чөлөөт зах зээл гэсэн нэртэй төрийн зохицуулалттай эдийн засагтай. Жил бүр алдагдал өндөр төсөв баталж түүгээрээ 200к албан хаагчидийг тэжээж хөөрхий ядуу зүдүүхэн амь зууж байна. Энэ улсад амьдрахад хэцүү байна гэж хүмүүс ярьдаг байхад сайхан цаг ирнэ гэж найддаг байсан одоо ч худлаа гэдгийг мэдэрч эхэлж байна. Хөөрхий бидний арчаагүй улс.
13 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2024/11/15
Иргэд юу ч гэж хэлээд энэ засаг төр нэмээд өглөө дөө.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.219.206] 2024/11/15
DUIANA ODO HEM BAS DAHIH NEM
0 | 2 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
МАРГААШНААС ВАЛЮТЫН САВАЛГАА ЭРЧИМТЭЙ МЭДЭГДНЭЭ.
10 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН НӨАТ БУЦААЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ 5% ЯДАЖ БОЛГОЧООД ҮНЭЭ НЭМСЭН БОЛ. ОДОО ТӨГРӨГ СУГА ШААНАА. ОЙРЫН ХУГАЦААНД 1$=4000₮ ХҮРНЭ. ЭДИЙН ЗАСАГ МЭДДЭГ ХҮМҮҮС ЦААНА ЧИНЬ ХЭЛЭЭД БАЙНА. ТӨРИЙН ҮР АШИГГҮЙ ЗАРДЛААС БОЛЖ ТӨГРӨГ СУГА ҮСЭРЛЭЭ. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТӨГРӨГ 30% СУЛАРСАН. ОДОО АХИАД СУЛАРХАНА.
9 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ДЭЭГҮҮР БАЙГАА ШУНАЛЫН ТУЛАМНУУД АРД ИРГЭДИЙН БҮСИЙГ АРАЙ Л ЧАНГАЛЛАА. ОДОО ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. ТАТВАР БУУЛГАЖ ШИЙДЭЖ БОЛОХ АЖИЛ БАЙСАН.
10 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД ТӨР УДИРДАЖ БАЙНА.
13 | 0 Хариулах
Зочин [103.168.34.41] 2024/11/15
идда шүү энэ рэгтэй хэрэггзй данхайсан төсав баталж бхаар ядаж ганц цх.станц барьчихаж чадахгүй арчаагзй юм
7 | 0 Хариулах
Зочин [59.153.115.194] 2024/11/15
barih geheer orosiin gar huluud l eruusuu hudulguduggui tsoohor deeltees ugsuuleed choijoo geh metiin novshnuud
1 | 3 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ЗА ИНГЭЭД ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД ТӨГРӨГ СУГА ШААЛАА ДА. БҮХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ БАС ӨСНӨ. ТАТВАР БУУЛГАЖ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ЗАСГИЙН ГАЗАР ТАНАСАНГҮЙ.
11 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ДОЛЛАР БОЛГОЁ ДО.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.167] 2024/11/15
Danhan tolgoitiig ogtsruulaya
14 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР АРГААР ШИЙДЭЖ БОЛОХ БАЙСАН. АРД ИРГЭДИЙН БҮСИЙГ ИНГЭЖ ЧАНГАЛЖ ТӨГРӨГӨӨ ЦААС БОЛГОЖ БОЛОХГҮЙ.
12 | 1 Хариулах
Зочин [202.126.90.245] 2024/11/15
ТЭХ
5 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/15
ТАТВАРАА БУУЛГААЧЭЭ. ТӨГРӨГ ЦААС БОЛЛОО.
16 | 0 Хариулах