Уншиж байна ...

ФОТО: Марко Пологийн 700 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэрт аялагч Марко Пологийн 700 жилийн ойд зориулсан "Марко Поло, Хубилай хаан, монголчууд" тусгай үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Чингис Хаан Үндэсний музейн есөн давхрын үзүүлэнгийн танхимд боллоо.

Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү Марко Поло төрөлх хотоосоо гарч Хубилай хааны дэргэд 1272 оноос 1289 оныг дуустал 17 жил итгэлт элч төлөөлөгч байсан түүхтэй.

Ингэхдээ Юань гүрний үеийн олон муж улс, нутгийн хүн ардын аж амьдралын талаар олон баримт үлдээсэн юм. 

Уг үзэсгэлэнд нийт 100 гаруй үзмэр дэлгэгдсэн. Тэднээс хамгийн алдартай нь Италийн номын санд хадгалагдаж байгаа XIV зууны үеийн Юань улсыг төвлөж зурсан 1х1 хэмжээтэй газрын зураг аж.

Тусгай үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейд энэ сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа уг газрын зургийг Чингис Хаан Үндэсний музейд хадгалагдан үлдээхээр төлөвлөжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Италийн Венец хотын Марчанагийн нэрэмжит номын сангийн захирал Стефано Тровато, Итали улсын Монголч эрдэмтэн профессор Элизабета Рагагнин, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Жованна Пиккаррэта, Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар оролцсон юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг