Уншиж байна ...

“Мобиком Корпораци” ХХК ТОП-100 ААН-ийн 14 дүгээрт эрэмбэлэгдэн, харилцаа холбооны салбартаа тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 12 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Мобиком Корпораци” ХХК нь улсын төсөвт нийт 123 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 14 дүгээрт эрэмбэлэгдэн харилцаа холбооны салбартаа тэргүүллээ.

Түүнчлэн бид татвараа хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлт, нийгэм эдийн засаг, техник технологийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулснаа үнэлүүлж, 2023 онд Монголын татварын албанаас татварын скоринг А үнэлгээ авч, хариуцлагатай татвар төлөгчөөр шалгарсан билээ.

зураг
 

“Мобиком Корпораци” ХХК нь мэдээллийн технологийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Өнгөрсөн жил хүүхэд бүрд бүтэн боловсрол уриан дор “Smart education 3” төслөө хэрэгжүүлж, орон нутгийн 6, нийслэлийн 2 сургуулийн нийт 12500 сурагч иж бүрэн дижитал анги хүлээлгэн өгсөн юм. Мөн компанийн үйл ажиллагаанаасаа ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцуулж, цаашид бууруулах санаачилгыг эхлүүлээд байна. Ажилтнууддаа зориулж Ажилтан-Ажил олгогчийн хамтын хуримтлалын хөрөнгө оруулалтын санг байгуулсан гэх мэт санаачилгыг хэрэгжүүллээ.

Мобиком группийн ололт амжилттай үргэлж хамт байж, дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч болон Мобиком группийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.