• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ зургаан хороотой байхаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан өнөөдөр болж байна. Эхний хуралдаа оролцохоор 45 төлөөлөгчөөс 26 нь иржээ. НИТХ-ын шинэ танхимын систем бүрэн холбогдоогүйгээс төлөөлөгчид нэг микрофоныг дамжуулж санал хэлж байлаа.

Тэд хурлын эхэнд зургаан хороо байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. НИТХ нь

  1. Бүсчилсэн хөгжлийн хороо
  2. Хүний хөгжлийн хороо
  3. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо
  4. Эдийн засаг, төсөв хөрөнгө оруулалтын хороо
  5. Ногоон хөгжлийн хороо
  6. Засаглал эрхзүйн хороо гэсэн зургаан хороотой байна.

1.Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа

Эрх зүйч мэргэжилтэй. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Засаг дарга, дүүргийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр  удаа сонгогдон ажиллаж байгаа анхан шатнаас шатлан дэвшиж буй туршлагатай төлөөлөгч юм.

2.Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул

 Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

3.Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн

Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч, Нийслэлийн ИТХ-д хоёр дахь удаа сонгогдож буй төрийн албаны туршлагатай төлөөлөгч юм.

4.Ногоон хөгжлийн  хорооны дарга Б.Золтуяа

Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Татварын ерөнхий газар мэргэжилтнээс БЗД-ийн Татварын хэлтсийн дэд дарга хүртэл ажилласан, ЗТХЯ-нд ахлах мэргэжилтнээр ажилласан туршлагатай.

5.Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан

Германы Хумболдын их сургуулийг төгссөн. Гаалийн ерөнхий газар мэргэжилтнээс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, ХУД-ийн Засаг даргын орлогч, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажилласан туршлагатай.

6.Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа

Багш, улс төр судлаач мэргэжилтэй.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д хараат бус ТУЗ-ийн гишүүн, БГД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, З.Төмөртөмөө нар импортын автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй байгаа, авто замын бродюр, иргэд шахмал түлшинд угаартаж байгаа асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авах санал гаргасан ч дэгийн дагуу хурал болохоос ажлын хоёр өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүйг НИТХ-ын дарга А.Баяр хэлсэн юм.

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл байгуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн батлах тухай, Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл батлах тухай болон тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Хотын стандарт), төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэний үг [103.212.162.87] 2024/11/15
Байр сав нь сүртэй сүртэй лаг болоод баахан ярвайсан хулгайчууд суугаал хуралдах гэж хуйвалдаан зохиогоод л сууж байгаашд. Хаана байгаа юм хөгжсөн нь. Улс орон нь сүйрээд мөхөж байхад та нар наанаа суухаасаа ичих хэрэгтэй. Хулгайчуудыг харахаас бөөлжи.с хүрсч байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/11/15
САРД ГАНЦ Ч БИЛҮҮ УЛИРАЛД ГАНЦ Ч БИЛҮҮ ХУРАЛДАЖ БАЙХАД ХУРАЛДАА ИРЖ ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬЧООЧ НОВШНУУДАА ТАЛ НЬ ХААЧСАН БЭ??
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.83] 2024/11/15
Гөө, яах вэ, хөөрхий. Сайхан л хурлын танхимтай болж. Улс орны эдийн засаг гайгүй өөдрөг байгаа дээр төрийн байгууллагуудын хуучин конторуудыг нураагаад шинэ байртай болгочихвол зүгээр дээ. ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, Дээд шүүх нтр гээд түрүүчээсээ дээлээ солиод л байгаа.
0 | 0 Хариулах