• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол Улсын 2023 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүд

ikon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN

Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.

2023 оны ТОП-100 ААН-ийг "Оюу Толгой" компани тэргүүллээ. Ингэснээр тус компани сүүлийн хоёр жил дараалан ТОП-100 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.

Монгол улс 2023 онд 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 6.29 их наяд буюу 29 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлсэн гэжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний (68.9 их наяд) 73%-ийг (50.4 их наяд) бүрдүүлжээ. ТОП-100 аж ахуйн нэгжид манай улсын нийт ажиллагсдын 7 хувь буюу 83.7 мянган хүн ажилладаг гэж мэдээллээ. 

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим


КОМПАНИ дээр дарж ААН-үүдийг үсгийн дарааллаар харах,
ӨӨРЧЛӨЛТ дээр дарж хамгийн олон байраар урагшилсан/ухарсан ААН-үүдийг харах боломжтой. 

Энэ жил 33 ААН-ийн үзүүлэлт урагшилсан бол, 43 компанийн үзүүлэлт өмнөх оноосоо буурчээ. Харин 20 компани энэ удаа ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна. 2023 оны ТОП-100 ААН жагсаалтад Өсөх Зоос ХХК +56, Баялаг Энержи Ресурс ХХК +50, Бюлдинг Мэйнтэнэнс Сервисэс ХХК +38, Юнисервис Солюшн ХХК +32, Ти Ти Жи Ви Си Өү ХХК +32 байраар тус тус урагшилжээ.

Монгол Улсын 2023 оны ТОП 100 ААН

2023 оны ТОП-100 компаниудыг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар-62, Өмнөговь-25, Дорноговь-3, Сэлэнгэ-3, Дархан-Уул-2, Ховд-2, Дорнод-1, Завхан-1, Сүхбаатар-1 ААН тус тус харьяалагдаж байна. Өмнөговь аймгийн 25 ААН энэхүү жагсаалтад орсон нь өмнөх оны үзүүлэлтээс (2022 онд Өмнөговь аймгийн 10 ААН шалгарч байсан) 150%-иар өссөн ба Улаанбаатар хотын үзүүлэлт буурахад голлох нөлөө үзүүлжээ.

Нийт ААН-үүдийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна.

Үзүүлэлт тус бүрт тэргүүлсэн 10 ААН

Уг жагсаалтад багтсан компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:

  • М СИ ЭС групп - 11
  • Шунхлай групп - 7
  • Монголын Алт (МАК) - 3
  • Таван Богд групп - 5
  • Петровис ойл ХХК - 2
  • Премиум групп - 2
  • Номин холдинг ХХК - 2
  • Монос групп - 2

TOP-100 ААН-үүдийг салбараар нь авч үзвэл

График #1: ААН-үүдийг салбараар нь бүлэглэн үзүүлэлт тус бүр дахь жинг харуулав

ТОП-100 компанийн жагсаалтад санхүү, даатгалын салбарт ажилладаг 6 компани орсон бөгөөд нийт ашгийн 36%, хөрөнгийн 30% эзэмшиж байна. Тэгвэл яг ижил 6 компани орсон үйлчилгээний салбар нийт ашгийн 1%-ийг бүрдүүлжээ.

Гол МАКРО үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд 2021 2022 2023
ДНБ (оны үнээр, их наяд.төг) 43.0 52.9 68.9
ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) 35.4 38.4 50.4
ДНБ-д эзлэх хувь, % 82% 74% 73%
Нийт татварын орлого (их наяд.төг) 11.3 15.6 21.5
ТОП100 татвар (их наяд.төг) 5.1 4.3 6.29
Нийт татварын орлогод эзлэх хувь, % 45% 28% 29%
Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) 1,127 1,158 1,197
ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) 99.0 71.2 83.7
Нийт ажиллагчдын тоонд эзлэх хувь, % 8.8% 6.2% 7%

Монгол Улсын 2023 оны ТОП-100 ААН

(байр, лого)

зураг
 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.63] 2025/3/3
яаж шалгаруулсын бэ. Арай2
0 | 0 Хариулах
Үйлдвэрлэл үгүй [122.201.19.4] 2024/11/18
Банкууд, уул уурхайн компаниуд, сүлжээ дэлгүүрүүд тодорчээ. Хүний бэлэн юм дамжуулж зарж бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг, газраа сэндийчэж байгаль орчноо доройтуулдаг, мөнгө хүүлж ард түмнээ шулдаг байгууллагуудыг шилдгээр шалгаруулдагаа зогсоох цаг болсон. Номинацуудаа өөрчлөх шаардлагатай. Үндэсний технологи нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлага үүрэгч, эрсдлийг сөрөн амжилтанд хүрэгч, экспортийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гээд шалгаруулдаг болбол эдийн засаг тань солонгорох бус уу.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.149] 2024/11/18
Татвар төлсөн байхад яахын? Экспортийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд үйлдвэрлэчихдэг юмуу, чаддаг бол үйлдвэрлэ л дээ, энгийн бизнес эрхоэгчийн хувьд гэж хэлэхэд яг татвар юмаа төлөөд явбал төр бидний байгаа үгүйг мэддэгчгүй, бидэнд ч төр тэгтлээ саад болоод байдаггүй, голнь татвараа л төлөхгүй байжэж асуудал үүсгэдэг, татвар төлөхдөө бүх үйл ажиллагаандаа татвараа шингээгээд бүтээгдэхүүн чинь сайн байвал хэрэглэгч хэдийг ч төлөхөд бэлэн болсон цаг шүү
3 | 1 Хариулах
Зочин [202.131.232.158] 2024/11/18
Хэдэн км алхаад хүнсээ цуглуулчихгүй бүгд приусэндээ түгжирч байхад гэрийнх нь доор дэлгүүр нээх нь буруу юу? Газар доор хадгалаад хэн ч ашиглахгүй шороог баялаг болгож борлуулах нь буруу юу? Авлигач, ядуу орны өндөр мөнгөний бодлогыг баримталж зээл олгож байгаа нь банкуудын буруу юу? Нийгмийн хариуцлага гэнэ үү. Энэ байгууллагуудын нийгмийн хариуцлагыг хамгийн их хүртэж байгаа нь чи бид нар. CU-н нойлд шээж, Оюу-Толгой Рио Тинтогийн паркад салхилж, Хаан банкны ачаар оймсондоо мөнгөө хийж орон доороо нуухгүй амьдарч байгаагаа мэдэж байгаа юу? CU-н ард ямар их технологи байгаа вэ? Оюу Толгой экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш үү? Хаан банк энэ санхүүгийн боловсролгүй иргэдийн эрсдэлийг сөрж байгаа нь худлаа юу?
2 | 2 Хариулах
OTPROUD [66.181.178.25] 2024/11/17
OTPROUD
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.187] 2024/11/17
Жэнко хулгайчийн МАХ, Талх Чихэр гээд дандаа татвараас зугтдаг захын муу хүнсний сүлжээ дэлгүүрээс сураггүй. Ийм луйварчин этгээдийг сонгоод шүтээд байгаа Монголчуудад ирээдүй бүрхэг байна шүү
1 | 0 Хариулах
Gok [103.212.116.135] 2024/11/16
Jurur yagad Nomingoos umnu bga um be? Ta nar tailbarladaa
0 | 1 Хариулах
Зочин [27.37.27.84] 2024/11/18
номин хэзээний л хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг бага өгөхийн тулд дандаа алдагдалтай ажилладаг, энд орсон нь их юм байх, тэгээд ч нэг л байшиншд, ЖүрҮр бол маш олон салбартай, нарийн боовны бизнес маш их эрэлттэй болсон л гэсэн үг
1 | 0 Хариулах
Нанзаа [122.201.31.208] 2024/11/16
Эрдэнэт үйлдвэр яасан юм бол
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.187] 2024/11/17
Төрийн өмчит
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.212] 2024/11/15
Магнай трейдийн ганзориг татварын хуурамч тайлан шаасаар байгаад мултраад үлдэж дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2024/11/15
Эдгээр компаниуд л монгол улсын төсвийг нуруундаа үүрч явна даа.
5 | 1 Хариулах
Зочин [103.161.242.254] 2024/11/18
Дотоодын нийт бүтээгдэхүүний 73% -тай тэнцэх борлуулалттай ажиллаад татварын орлогын 29%-ийг л бүрдүүлж байна, улсын төсвийг нуруундаа үүрээд байгаа юм алга
1 | 2 Хариулах
s [66.181.171.98] 2024/11/15
TDB.n Orkhon.M huurhun shu
0 | 2 Хариулах
Зочин [203.26.24.135] 2024/11/15
Анхмаагийн хүүхдийг төрүүлсэн гэснүүдээ???
2 | 0 Хариулах
Like [66.181.171.98] 2024/11/15
(y)
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2024/11/15
ХХБ бол байгууллагын соёл сүүлийн хэдэн жил УБ хотын банктай нэгдсэнээс хойш маш муу болсон. Бараг захын гуанзтай зүйрлэхээр болсон гэдгийг харилцагч болон ажилчид нь хэлдэг. Дээд удирдлагууд ялангуяа Гүйцэтгэх захирал түвшинд ажиллаж буй Энхмэнд гэх этгээд маш олон залуу ажилчдад сэтгэл зүйн байнгын хүчирхийллэл хийдэг гэдгийг нь бүх хүн мэддэг, дуугай байдаг ёс зүй ярих ямар ч боломжгүй удирдлагын тогтолцоотой. Ийм байгууллагыг ашгаар нь хараад шилдэг гэж үнэлж байгаа нь эмгэнэл. Иймэрхүү байгууллагын соёлын үзүүлэлт нэмж, нийгмийн хариуцлагын үзүүлэлт нэмэх нь нийт ажиллаж буй ард иргэдэд, нийгэмд хэрэгтэй.
14 | 0 Хариулах
Зочин [66.181.177.141] 2024/11/16
Ажилчид нь тэгээд дуугуй л дээрэлхүүлж доромжлуулаад байж байдаг юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/11/18
Ихэвчлэн жил бүр маш олон шинээр төгссөн юу ч мэдэхгүй хүүхдүүд аваад дээрлэхдэг, бас муу соёл дээрээсээ эхэлж байгаа үед бусад нь даган дуурайдаг болхоор эрчээ авдаг.
1 | 0 Хариулах
Зочин [183.117.27.97] 2024/11/15
cu-ийн орлого ийм их, бүтээн байгуулалт байрны стандарт бол бас тийм ч муугүй, ер нь бүх үзүүлэлтээр гэхээр уг нь зөв менеж хийж чадвал сүлжээ дэлгүүрийн загвар ашиг ихтай салбар юмоо
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.133] 2024/11/15
Monnis syyliin heden jil top 100 d suraggyi bsan, yaaj 1 yum bagtaav de kk
3 | 0 Хариулах
Зочин [43.180.30.26] 2024/11/15
18 оноос хойш гэхэд нэг ч орж байгаагүйм бн, энэ жил баян байгаам бндаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.132] 2024/11/15
baij l baidagsht. mines app ch biluu teruugeeree
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.216] 2024/11/15
Хөөх тэгээд өнөө мундаг Ачит Ихт сураггүй юу?
3 | 4 Хариулах
Зочин [202.126.90.236] 2024/11/15
Хамгийн их ашиг банкуудруу л очиж бна даа.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.232.158] 2024/11/15
Банк энэ бусад ТОП компаниуд руу хөрөнгө оруулдаг юм. Тэгж байж тэд үйлдвэр үйлчилгээгээ явуулж байгааг бодох хэрэгтэй
2 | 2 Хариулах
Зочин [66.181.177.198] 2024/11/15
Пөөх тийм уу. Ямар ухаантай юм бэ. Кк
0 | 2 Хариулах
иргэн [66.181.184.254] 2024/11/15
өөрсдөө юу ч үйлдвэрлдэггүй гадны бараа оруулж ард түмэндээ шахдаг компаниуд маш их байна даа. Яана даа
6 | 2 Хариулах
[103.168.34.153] 2024/11/15
1 talaar tom businessuud hugjvul sain, daanch buh jijguudee alga bolgood bval hun amiin toond haritsuulahad ard ni hedhen hun bayajij ihenh ni yaduurch durvej bainadaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.236] 2024/11/15
Барилгын салбар миарчээ
4 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/11/15
Хасагдсан олон компани байна даа
3 | 0 Хариулах
жирийн иргэн [66.181.184.242] 2024/11/15
Эрдэнэт хаана явна? Юу болов?
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.251] 2024/11/15
Төрийн нэг ч компани алга болж дээ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.149] 2024/11/15
төрийн өмчитийг оруулахаа больсон байх, ААН-тэй өрсөлдөх боломжгүй л дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.140] 2024/11/15
Эрдэнэт одоо сүү нь муудсан саалийн үнээ гэж Элбэгдоржийн хэлсэн тийш явж байна.Нөхөн сэргээлт асар их мөнгө шаардана.Оросууд энэнээс зугатаж хувиа зарсан.
6 | 4 Хариулах
Зочин [202.126.91.149] 2024/11/15
Ашигт малтмал хэмжээтэй, дуусч байгаа, дараа нь яаж нэг юм хот нь сөнөчихгүй байдым байгаам
1 | 0 Хариулах
Зочин [118.231.169.116] 2024/11/15
Төрийн өмчит компани оролцуулдаггүй байга шүү
2 | 0 Хариулах
Batbayar [202.70.43.106] 2024/11/15
Tulsun tatvar chuhal sh de. Maks, cu, gs25, ju,… arai yumaa
1 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/11/15
БОЛОВСРОЛГҮЙ ХАР МАССУУД НЬ ОТ-Г МАШ ИХ ҮЗЭН ЯДДАГ. ГЭТЭЛ НӨГӨӨ ОЮУ ТОЛГОЙ НЬ МОНГОЛЫН НООМЭР НЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ. НӨГӨӨ ОРОСУУДЫНХ НЬ БАЙГУУЛЖ ӨГСӨН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭНЭ 100-Д АЛГА. ЗҮГЭЭР Л ШОРООН ОВООЛГО, УХСАН НҮХ. ОРОСЫГ ШҮТЭГЧ МОЯА НАРЫНХААР БОЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НЬ ГАЗАР УХАЖ, ШОРОО ОВООЛООД ЛАГ АЖИЛЛААД БАЙДАГ, ОЮУ ТОЛГОЙ НЬ МОНГОЛЫГ ХОХИРООГООД БАЙДАГ. АХАХААХА. ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ ЗОГСВОЛ МОНГОЛ ГУЙЛГАЧИН ДЭЭРЭЭ ГУЙЛГАЧИН БОЛООД МОНГОЛ УЛС ГАМШИГ БОЛОХ ҮЕД ХАМГИЙН ИХ ГОНШИГОНОХ ХҮМҮҮС НЬ НӨГӨӨ ОЮУ ТОЛГОЙГ ХАРААГЧИД БАЙХ БОЛНО.
12 | 3 Хариулах
unshigch [202.131.225.197] 2024/11/15
Хөөрхий муу нэрт ОТ жил дараалан 1-р байранд өөрөө орж ханган нийлүүлэгч өчнөөн олон үндэсний компаниуд нь энэ жагсаалтанд орсон байна. Бас тэр УБ-с Өмнөговь руу шилжсэн 15 компани ОТ-г л дагасан хэрэг дээ. Тэрнээс аймагт жилийн дотор 15ш ТОР100-д ордог шинэ бизнес төрнө гэж байхгүй.
20 | 1 Хариулах
Зочин [122.201.31.216] 2024/11/15
Яг яг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.98] 2024/11/15
Turiin umchit companiud orohoo boliod, Erdenet jagsaaltaas garaa l Oyu Tolgoi 2 jil daraallan 1-t
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2024/11/15
Үнээн
0 | 0 Хариулах
kk [166.48.24.68] 2024/11/15
OT g haagaasai. bugdeere mongogui mal deer garahgui yu kk
0 | 0 Хариулах