Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэ сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх 10 хоногийн буюу 11 дүгээр сарын 15-24-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

11 дүгээр сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах юм байна. 

Хур тунадас:

  • 11 дүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 11 дүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • 11 дүгээр сарын 15-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 11 дүгээр сарын 16-нд нутгийн зүүн хэсгээр,
  • 11 дүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст,
  • 11 дүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус,
  • Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -5....-10 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -5...-11 градус, өдөртөө -2...+3 градус хүйтэн байна. 
Улаанбаатар хот

Хур тунадас: 24-нд цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -5...-10 градус, өдөртөө бүх хэсгээр -2...+3 градус хүйтэн байна.