“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 70.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2023 оны ТОП-100 ААН-ийн 22 дугаарт эрэмбэлэгдлээ. Дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг нь тус компанийн онцлог билээ.
“М-Си-Эс Кока-Кола” компани 19 брэндийн 155 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, улс орон даяарх 17 мянган харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2023 онд тус компани 1090 хүнийг ажлын байраар хангажээ.
Мөн Дэлхийн Кока-Кола компанийн албан ёсны брэнд Vio нэрийн дор үйлдвэрлэж борлуулах эрхийг авсан Монголын анхны бүтээгдэхүүн болох VIO MILLENIA Байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Нийт 55.6 тэрбум төгрөгөөр бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах хөрөнгө оруулалт хийж, дотоодын бизнес эрхлэгчдээс 194 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжсэн байна.
Мөн сахаргүй ус, ундааны нэр төрлийг нэмэгдүүлж, өнгөрсөн онд OOHA оргилуун усыг худалдаанд гаргажээ. Түүнчлэн сахарын хэмжээг бууруулах ажлын хүрээнд 9 төрлийн ундааны сахарыг бууруулаад байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!