Уншиж байна ...
Зураг
Зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг анхны болзооныхоо ойд зориулан рэп дуу дуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг гэргийгээ анх удаа болзоонд урьсан чухал үйл явдлын ойд зориулан “Get Low” дууг Америкийн рэп од T-Pain-тэй хамтран дуулснаа бичүүлжээ.

Энэ дууг анх 2003 онд Lil Jon, East Side Boyz уран бүтээлчид дуулж байсан юм.

“Намайг анх Присиллатай коллежийн үдэшлэг дээр болзоход Get Low дуу тоглогдож байсан юм. Тиймээс жил бүр анхны болзооныхоо ой дээр бид энэ дууг сонсдог” гэж Закербэрг өөрийн Инстаграм хуудсанд бичжээ.

Тэрбээр “Get Low” дууны өөрийн хувилбарыг бичүүлэхдээ “Z-Pain” гэсэн уран бүтээлийн нэрийг ашигласан байна.

Закербэргийн өвөрмөц бэлгийг гэргий Присилла Чан нь “маш романтик” хэмээн тодорхойлжээ.

Фэйсбүүкийн босс энэ талаар бичихдээ рэппэр Т-Pain-тай хамт дуу бичлэгийн студид ажиллаж байгааг харуулсан гэрэл зургийг нийтэлсэн байна.

зураг
 

Одоо 40 настай тэрбумтан Закербэрг хайр сэтгэлээ гэргий Присиллад янз бүрээр илэрхийлдгээрээ алдартай.

Энэ оны наймдугаар сард тэр Присиллагийн баримлыг эртний Ромын арга барилаар захиалж бүтээлгэснээ гэрийнхээ цэцэрлэгт босгож байв.

зураг
 

 

Эх сурвалж: BBC