Уншиж байна ...

Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол улсын шигшээ багийн 12 тоглогч тодорчээ.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонгосон байна.

Манай баг тамирчид маргааш Японд очно. Ингээд Японы хоёр багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөжээ.

БҮРЭЛДЭХҮҮН

  • А.Азбаяр (Хасын Хүлгүүд) 
  • Б. Билгүүн (Хасын Хүлгүүд)
  • А.Энхбаясгалан (Бишрэлт Метал)
  • О.Эрдэнэцогт (BCH Knights)
  • Ч.Маргад (Fairfax High School)
  • Г.Одбаяр (Эрдэнэт Майнерс)
  • Ч.Ихбаяр (Хасын Хүлгүүд)
  • Г.Болор-Эрдэнэ (Эрдэнэт Майнерс)
  • М.Өлзий-Орших (SG Apes)
  • Т.Ууганбаяр (Бишрэлт Метал)
  • Б.Тулуй (SG Apes)
  • Э.Саруул-Эрдэнэ (Хасын Хүлгүүд)

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БАГ

Ахлах дасгалжуулагч: Василис Фрагкиас

Туслах дасгалжуулагчид: Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр

ХУВААРЬ:

XI/21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай

XI/24-нд БНХАУ-ын шигшээ багтай Улаанбаатар хотноо UG Arena-д тоглоно.