Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулж ТЭСО ГРУПП-ийн хүнсний салбар 37 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
"ТОП-100 ААН"-ийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, нийгмийн хариуцлага гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
ТЭСО Групп нийт ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн шинэ хөрөнгө оруулалтуудыг хийж, хэрэглэгчдэдээ ээлтэй, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллагаар шалгарчээ.
ТЭСО Групп нь хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүнсний салбар болох ТЭСО Фүүдс компани нь "Олон төрөлт хүнсний үйлдвэрлэл, худалдаа" чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шингэн хүнс, хуурай хүнс, хөлдөөсөн хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн Монголын тэргүүлэх хүнсний экспортлогч компани гэдгээрээ сэргээгдэх түүхий эдийг эргэлтэд оруулж байгаа нь худалдааны тэнцэлд хувь нэмрээ оруулж байна.
Хамтын үнэ цэнээр үндэсний баялаг бүтээгч ТЭСО Группийн хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!