Уншиж байна ...

Томуу төст синцитиал вирусийн халдвар өмнөх долоо хоногоос 17 хувиар ихэсжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлсэнтэй холбогдуулан вирус судлалын тандалтын мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс мэдээллээ. 

Энэ долоо хоногт Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгуудын томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч нараас амьсгалын замын сорьж авч тандалт хийжээ. 

Судлагдсан тохиолдлуудын 63.3 хувь нь томуу төст өвчин илэрсэн буюу өмнөх долоо хоногоос 13.3 дахин нэмэгдсэн байна. 

Одоогоор томуугийн вирус идэвхжиж эхлээгүй байгаа бөгөөд томуу төст дараах таван төрлийн вирус сүүлийн сар орчим хугацаанд идэвхтэй байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт Энэ долоо хоногт

Реновирус 10%

Реновирус 20%
Синцитиал вирус 3% Синцитиал вирус 20%
H томуугийн вирус 7% H томуугийн вирус 10%

АденовирусКОВИД-19-ийг нөхцөлдүүлдэг SARS-CoV вирус мөн идэвхтэй байгаа ч өмнөх долоо хоногоос буурсан дүнтэй байгаа юм байна.