2023 онд Монгол улс нийт 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 6.29 их наяд буюу 29 хувийг ТОП-100 аж ахуйн нэгжүүд бүрдүүллээ.
Премиум Нэксус ХК нь Монгол улсын Топ 100 аж ахуйн нэгжид 4 дэх удаагаа шалгарч, 2023 онд борлуулалтын орлогоороо 35-р байр, төлсөн татварын дүнгийн эрэмбээр 80, даатгуулагчийн тооны эрэмбээр 2, ашгийн хэмжээний эрэмбээр 97, хөрөнгийн эрэмбээр 91-р байрыг тус тус эзэлж нийт дүнгээр 8-р байранд шалгарлаа.
Премиум Нэксус ХК нь 2023 онд салбар дэлгүүрүүдийнхээ тоог өмнөх оноосоо 31%-иар нэмэгдүүлж, нийт 374 салбар дэлгүүртэй болсон. Мөн давхардсан тоогоор 45 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж, борлуулалтын орлого 390 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 50%-иар өссөн үзүүлэлттэй байсан
Премиум Нэксус ХК нь CU конвиниенс дэлгүүрийн үйлчилгээг хүн бүрд хүргэх, Монголчуудын өдөр тутмын амьдралын ая тух, бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, нийгмийн амин чухал дэд бүтэц болох замаар өргөжин тэлсээр байна. Бизнесийн дэд бүтэц, ажиллагааны стандарт, удирдлагын тогтолцоо, хүний нөөцийн ур чадварыг сайжруулахад анхаарлаа хандуулж, компанийн урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь Премиум Нэксус ХК болж өөрчлөгдсөн үндэсний зах зээлд манлайлал, бизнесийн урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлж “CU төвтэй хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын платформ бизнесийн загвар”-т шилжих үйл явцыг эхлүүлсэн онцгой жил болсон.
CU конвиниенс дэлгүүр нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ Дэлхийн жишиг үйлчилгээг хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!