Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК 14 дэх удаагаа шалгарлаа.
Монгол улсын жижиглэн худалдааны салбарт 32 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Миний Дэлгүүр” ХХК нь 2020 оноос Монголдоо анх удаа Дискаунтер форматыг нэвтрүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хямд үнээр зах зээлд тэргүүлэгч Монгол Улсын ууган сүлжээ дэлгүүр юм.
Миний Дэлгүүр ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр худалдаалдаг бөгөөд Европын 30 гаруй улсаас шинэ соргог жимс ногоог 100 хувь өөрсдөө импортолдогоороо давуу талтай.
Мөн чанар стандартын шаардлага хангасан “365” брэндийг худалдаанд гаргаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй, нэмэгдэл өртөг шингээгүй үнээр хэрэглэгчдэдээ санал болгож, түргэн хялбар, найрсаг үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!