Уншиж байна ...

Хятадын нэг хотод хутгаар зэвсэглэсэн халдлага гарсны улмаас найман хүн алагдаж, 17 хүн шархаджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Хятадын зүүн эргийн Жянсү мужийн Уши хотын сургуулийн гадаа хутгаар зэвсэглэсэн этгээд гудамжаар явж байсан хүмүүст халдсаны улмаас найман хүн алагдаж, 17 хүн шархаджээ.

Орон нутгийн цагаар 18:30 цагийн үед Уши Ишин Урлаг, Гар Урлалын Техник Мэргэжлийн Коллежийн гадна талд болсон энэ халдлагыг тус сургуулийг энэ онд төгссөн 21 настай залуу үйлдсэн болохыг цагдаагийн газар мэдээлсэн байна.

“Шалгалтдаа тааруу дүн авсны улмаас диплом авч чадаагүй” нь түүнийг ийм гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн тухай орон нутгийн цагдаагийн газар бас мэдээлжээ.

Даваа гарагт өмнөд Хятадын Жухай хотод нэг эрэгтэй автомашинаар 35 хүний амийг дайрч хөнөөсөн хэрэг гарч байв.

Тухайн халдлагыг үйлдсэн этгээд гэр бүл салалтын гэрээндээ сэтгэл дундуур үлдсэн шалтгаанаар ийм хэрэг үйлдсэн гэгдэж байгаа.

Сүүлийн үед Хятадад иймэрхүү аллага хүчирхийлэл байнга  гардаг болоод байгаа.

Тус улсын сошиал ертөнцөд хувийн зовлон бэрхшээлийн улмаас танихгүй хүмүүсийн амь насанд халддаг “нийгмээс өшөө авах” гэж нэрлэгдсэн энэ үзэгдлийн талаар хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөж байна.

 

Эх сурвалж: BBC