Уншиж байна ...

"Төмөр" хочит Тайсон ялагдсан ч 20 сая ам.доллар авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Бокс сонирхогчдыг удтал хүлээлгэсэн домогт Майк Тайсон, сошиал од Жэйк Пол нарын тулаан өнөөдөр боллоо.

Техас мужийн Даллас хотод 70,000 үзэгчдийн өмнө болсон тулаан найман үеийн турш үргэлжилж, шүүгчдийн саналаар Жэйк Пол ялалт байгуулав.

Гурван шүүгч санал нэгтэйгээр Ж.Полыг ялсан гэж үзлээ. Тэд 80:72, 79:73, 79:73 гэж тулааны дүгнэсэн байна.

Өдгөө 58 настай "Төмөр" хочит Майк Тайсон энэ тулаанд ялагдсан ч 20 сая ам.долларын урамшуулал авсан бол өрсөлдөгч нь 40 сая "ногоон" халаасаллаа.

Майкийн хувьд 2005 онд мэргэжлийн боксоос зодог тайлснаас хойш хийж буй анхны тулаан юм. Тэрбээр мэргэжлийн бокст 50 ялж, долоо ялагдсан үзүүлэлттэй боллоо.

Харин түүнийг ялсан 27 настай Жэйк Пол 11 ялж, нэг тэнцсэн үзүүлэлттэй болов.

Энэ тулааныг өнгөрсөн долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн ч Майк Тайсоны бие гэнэт муудсан тул хойшлуулсан. Тодруулбал тавдугаар сард эмчийн үзлэгт орохоор Майамигаас Лос Анжелес руу нисэж байх замдаа бие нь өвдсөн тул тулааны тов өөрчлөгдсөн билээ. 

 

Эх сурвалж: ESPN