Хүн бүрт нуугдмал авъяас чадвар байдаг ч тэр бүр түүнийгээ хөгжүүлэн, бололцоогоо бүрэн ашиглаж чаддаггүй.
Tiger брэнд залуусыг боломж бололцоо, хүсэл тэмүүллээ ЧӨЛӨӨЛӨН Uncage хийхийг уриалдаг билээ. Тэгвэл энэ удаа шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжин амжилтад хөтлөх "Tiger Jams" хөтөлбөрийг The Lemons, Ука, NMN нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Tiger Jams-д оролцогчид нь өөрсдөө бүтээлээ туурвидаг, цаашид уран бүтээлээ тууштай хийхийг зорьж байх шаардлагатай ба эхний шатнаас 3 хамтлаг, дуучдын илгээсэн бүтээлийг шалгаруулна. Шалгарсан уран бүтээлчид The Lemons, Ука, NMN гэсэн өнөөгийн хөгжмийн ертөнцийг өнгөлөгч уран бүтээлчидтэй тус бүр хамтран бүтээл туурвих юм. Энэхүү бүтээл дээр мэргэжлийн акустик дизайнаараа тэргүүлэгч White Arch Studios ажиллаж, тэргүүлэгч видео студи Hero Entertainment видео клип бүтээх юм.
Хэрэв та энэхүү боломжийг хүртэхээр авъяаслаг нэгэн бол Tiger брэндийн Tiger Beer хуудаснаас хэрхэн оролцох мэдээллийг авч 2016 оны 10 сарын 23-наас өмнө бүтээлээ илгээгээрэй.
Дуучин Укагийн Tiger Jams хөтөлбөрт зориулан дуулсан “Маргаашийн нарлүү хамт аялах уу?” дууны Uncage хувилбар:
NMN-ий удахгүй гарах “Аанхаа” дууныхаа хэсгээс Tiger Jams-д зориулан толилууллаа.
The Lemons хамтлаг Tiger Jams хөтөлбөрт зориулан 1983-86 дуугаа шинэлэг найруулгатайгаар толилууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!