Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилтны сэтгэл зүйг хэрхэн удирдах вэ? /I хэсэг/

ikon.mn
2016 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс хүний нөөцийн зардалд жилд дунджаар 1.4 триллион төгрөг зарцуулдаг . Мөн тэдний хөгжүүлэлт, сургалтанд зориулж жилд дундажаар 40 тэрбум төгрөгний зардал гаргадаг гэсэн тооцоолол бий. Хүний нөөц хөгжүүлэлтийн зардлын 80% нь үр ашиггүй өнгөрдөг. Шалтгаан нь ажилтныг хөгжүүлэх технологийг бүрэн ашиглаагүй байдагтай холбоотой. ЭнПиСи Энд Мандал компанийн мэргэжлийн баг хамт олон 3 жилийн турш 40 байгууллагын 3,000 гаруй монгол ажилтнуудын бүтээмжийг тодорхойлох зорилго бүхий хандлага болон үйлдлийн судалгааг хийжээ. Үр дүнд нь бүтээмжинд нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлсийг тодорхойлсон ба хэрхэн бүтээмжинд нөлөөлдөг талаар танд хүргэж байна. 


Зорилгын мэдрэмж

Ажилтан байгууллагын зорилгод түшиглэн өөрийн хувийн зорилгыг тодорхойлсон байх нь тогтвортой ажилтныг бий болгодог. Гэтэл ажилтанд байгууллагынхаа амжилтын төлөө ажиллах хүсэл байдаггүй. 

5 жилийн дотор байгууллагынхаа төлөө юу хийнэ гэж бодож байна вэ? /Бүтээмжийг удирдах сэтгэл зүйн технологи судалгааны тайлангаас/

 

Байгууллагынхаа алсын харааг түшиглэдэггүй нь ажлаас гарахад бэлэн байх хандлагыг бүрдүүлдэг. Ажлын байран дээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй ба ажлаа  илүү сайжруулах асуулт асуудаггүй.  

Бүх насны, мэргэжилтэн бүрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах бүрэн боломжтой. Хүний амжилтыг тухайн хүний хийж дадсан үйлдэл, өөртөө бий болгосон хандлага тодорхойлдог. Бизнесээ амжилттай авч яваа байгууллагууд EQ чадварыг шингээсэн, хүнээ чадавхжуулах аргуудыг хэрэглэсээр байна.

Эдгээр харилцааны мэдрэмж, чадварыг дадалжуулж, хэвшүүлсэн  ажилтан шийдвэр гаргалт, харилцагчийн гомдлыг тайлах, бүтээгдэхүүнийг борлуулах зэрэг байгууллагад амжилт гаргадаг үйлдлүүдийг бусдаас илүү хийдэг байна.  

Эрч хүчийн хуваарилалт 

Эрч хүчийн хуваарилалт байхгүй бол моторгүй машинд бензин хийхтэй адил.
Стресстэй үедээ ямар шинж тэмдэг илэрхийлдэг вэ? //Бүтээмжийг удирдах сэтгэл зүйн технологи судалгааны тайлангаас/

Онцлох баримтууд

[1]EQ (Сэтгэл хөдлөлийн удирдах чадвар)

IQ (Оюун ухааны чадвар)

- Харилцагчийн гомдлыг хүлээн авдаг ба харилцагчаа хадгалж үлдэж чаддаг

- Аливаа зүйлийг шалтгааныг логикоор ойлгож чаддаг ч бусдыг удирдах чадварыг тодорхойлдоггүй

- Өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвар бусдаас 3 дахин өндөр ба багийн гишүүдтэй эерэг харилцаатай байдаг.

- Аливааг сурч, эзэмшихэд тусалдаг ч хуваалцаж, дэлгэрүүлэхэд тусалдаггүй

- Өндөр EQ хүмүүсийн эхний жилдээ ажлаас гарах магадлал IQ өндөртэй хүмүүсээс 63% бага байдаг.

- Бүтэлгүйтэл үл ойлголцол амархан бууж өгөх магадлалтай.

- EQ сайтай борлуулагч компанидаа бусдаасаа 139% илүү их орлого оруулдаг.

- Шинэ санаачлага гаргадаг ч бусдыг ятган үнэмшүүлэх ур чадварыг нэмэгдүүлдэггүй.

Стресст өртсөн ажилтнуудын 12% нь бусдаас тусламж дэмжлэг (ярилцах, дэмжлэг авах) авдаг бол 88% нь зөвхөн түр зуурын арга хэмжээ авдаг байна. 

Ажилтны хөгжүүлэлт нь байгууллагын ирээдүйн бүтээмжийн хэмжээг тодорхойлдог. Бүтээмж нь хөгжүүлэлтээс шалтгаална. 

Ажилтны хөгжүүлэлт нь оюун ухааны чадвараас (IQ) илүүтэй ажиллах дадалд (EQ) суурилсан байх нь чухал. 

EQ гэдэг нь харилцаа, бусдын оронд өөрийгөө тавих, бусдыг ойлгох, өөрийн сэтгэл хөдлөлийг тодорхойлох ба зөв илэрхийлэх зэрэг ур чадварууд ордог. 

Дараагийн  нийтлэлээс  удирдлагуудын урт хугацааг харсан шийдвэр ямар өргөн хүрээнд нөлөөлдөг талаар хүлээн аваарай.

Бэлтгэсэн: Сэтгэл зүйч Ц.Энхжаргал (ЭнПиСи Энд Мандал ХХК, гүйцэтгэх захирал)

ЭнПиСи Энд Мандал компанийн мэргэжлийн баг хамт олон өнгөрсөн 3 жилийн хугацаанд хандлага, үйлдлийг өөрчлөх сэтгэл зүйн технологийг хэд хэдэн компаниудад нэвтрүүлж бүтээмжийг нь 3-5 сарын хугацаанд 30%-р нэмэгдүүлж, энэ нь хүний нөөцийн зардлыг 25-40% хэмнэх боломжийг бүрдүүлж байна. Байгууллагын хамтын дадлага нэгдлийн үр дүнд байгууллагын соёлын загвар батжина.
Зураг
2 | 24 минут