ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдварын 13,315 тохиолдол бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний халдварын 13,315 тохиолдол бүртгэгдсэнийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй, хүндэрвэл амь насанд аюултай бөгөөд аль ч насны хүн өвчлөх эрсдэлтэй.
Иймд албан ёсны эх сурвалжаас үнэн зөв мэдээллийг авч, нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж, өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөж байна.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээ:
- Биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжин ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх
- Онцын шаардлагагүй үед олон нийтийн газраар өөрөө болон бага насны хүүхдийг авч явахгүй
- Олон нийтийг хамарсан арга хэмжээнд орохгүй байх нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
