Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг анхны пянзаа хэвлэлтээс гаргажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг анхны бие даасан “The one” тоглолтоо наймдугаар сарын 16-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагт "Social pay park"-т зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохиох үеэрээ хамтлагийнхаа шилдэг дуунуудыг багтаасан пянз хэвлүүлсэн тухай мэдээлэл өглөө. 

“Lumino” хамтлагийн гишүүн MCBEATZ буюу Д.Тэмүүжин "Бид пянзны тухай олон удаа ярьж байсан. Анхны "Best of Lumino Vol.1" гэх 10 дуутай пянз маань хэвлэлтээс гарч ирлээ. Удахгүй "Best of Lumino Vol.2" гэх 10 дуутай пянз гарна.

Эхний пянзанд "Бүтэлгүй хайр", “Lumino энд гарч ирэв”, "Ирээд буцсан хайр", "Зам", "Хүнийх", "Сэмбий", "Заримдаа", "Насан туршдаа", “Freestyle”, "GanjenJoo" гэсэн дуу багтсан. Пянзны дуугаралт хамгийн чухал. Тиймээс дууныхаа тохиргоог Германд хийлгэсэн.

“The one” тоглолтын үеэр пянз гаргасны баяраа тэмдэглэнэ. Нээлтээ хийсний дараа пянз худаалдаг бүх газраар зарагдаж эхэлнэ. Ойролцоогоор 200 мянган төгрөгөөс доош үнээр зарахаар төлөвлөж байна.

Бидний 2001 онд гаргаж байсан “Энд гарч ирэв” анхны цомгийг нээгээд харвал дотроо пянзны зурагтай байдаг. 19, 20 настай байхдаа пянз мөрөөддөг байсан. "Best of Lumino Vol.1" пянзыг өчигдөр хэвлэлтээс авч ирсэн. Тоглолтынхоо өмнө гаргасандаа маш их баяртай байна" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав