ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН
Гурвалжингийн гүүрний авто замын хөдөлгөөнийг нээв
iKon.MN
Гурвалжингийн гүүр буюу "Биг" худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замыг энэ сарын 11-ний өдрөөс хааж, засварлаж эхэлсэн билээ.
Засварын ажил өнөөдөр дуусаж, хөдөлгөөнийг нээжээ.
Хөдөлгөөнийг хаасан хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэсэн байна.
Өнөөдөр орой Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цагт хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэхийг НЗХГ-аас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


