Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний доод хэсгийн авто замыг өнөөдөр/2025.08.14/ орой 23:00 цагт хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсрахаар болжээ.
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн, борооны ус зайлуулах хоолойн шугам угсралтын ажлыг гүйцэтгэх бөгөөд хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 15-ны 06:00 цаг нээхээр төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс зөвлөлөө.
Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтмол соруулах ажлыг зохион байгуулдаг байна. Энэ жил тус хэсэгт 1,100 метр урттай борооны ус зайлуулах шугам татах ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!