Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны наймдугаар сарын 8-ны 23:00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны шуурхай удирдлагын бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн ТЦА-ны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн болон Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
Жолооч Та бүрэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!