ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН
Баянхошууны долоодугаар хорооны буудлаас 67 дугаар сургууль хүртэлх авто замын зүүн эгнээг маргааш 06:00 цагт хаана
iKon.MN
Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг цогц гудамж, зам болгон шинэчлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны буудлаас 67 дугаар сургууль хүртэлх авто замын зүүн эгнээг маргааш буюу наймдугаар сарын 15-ны 06:00 цагт хэсэгчлэн хаана.
Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээнэ.
Энэ хугацаанд авто замын суурийн эвдрэлийг засварлаж, асфальт бетоноор хучих ажлыг гүйцэтгэнэ.
Тус байршлын авто замын баруун хэсгийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагаас наймдугаар сарын 17-ны 06:00 цаг хүртэл хааж, засварлах бол 7 дугаар хорооны буудал хэсэгт Миний дэлгүүрээс Мөрөөдлийн дагина цэцэрлэг хүртэлх замыг наймдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагаас наймдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
