ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН
НОБГ: Өчигдөр 9-11 насны хүүхдүүд тоглож байгаад нэг нь голд осолдсоныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
IKON.MN
Гэрэл зургийг mpa.mn
2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр буюу өчигдөр 9-11 насны хүүхдүүд тоглож байгаад нэг нь голд осолдсон байна.
Ослын газарт Нийслэлийн онцгой байдлын газраас аврах анги шуурхай очиж ажилласан ба үндэсний аврах бригад болон агаараас эрэн хайх эрлийн ажлыг зохион байгуулсан байна.
Өнөө өглөөний 07:00 цагаас мөн эрлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
